Хэвлэх DOC Татаж авах

“Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн

загварыг баталгаажуулах журам”-ын 7 дугаар хавсралт

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ

ХОРООГ ТӨЛӨӨЛЖ

АЖ, АХУЙН НЭГЖ,

БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛЖ

/Тамга/

/Тамга/

ДАРГА

                                                                                             ЗАХИРАЛ

 

ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ ХЭРЭГЛЭХ ГЭРЭЭ

20....оны .....сарын....ны өдөр Дугаар................. Улаанбаатар хот

Нэг. Ерөнхий зүйл

1.1.“Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн 14.3, 15.6.1 “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.3.1 дэх хэсгийн заалтыг тус тус үндэслэн энэхүү гэрээг аж ахуйн нэгж, байгууллагатай тухайн гэрчилгээ эзэмших хүчинтэй хугацааны турш байгуулж, биелэлтийг ханган ажиллана. Энэхүү гэрээг нэг талаас: Харилцаа холбооны зохицуулах хороо / цаашид “Гүйцэтгэгч” гэх/-ны дарга, нөгөө талаас гэрчилгээ эзэмшигч байгууллага /цаашид “захиалагч” гэх/ тохирлын гэрчилгээг хэрэглэх талаар дараах зүйлийг харилцан тохиролцов.

Хоёр.Гүйцэтгэгчийн эрх, хүлээх үүрэг

2.1.Гэрчилгээнд заасан бүтээгдэхүүний стандарт, техникийн үзүүлэлтэд өөрчлөлт орсон, хүчингүй болсон тухай бүрд захиалагчид бичгээр мэдэгдэж, гэрээний хугацааны асуудлыг шийдвэрлэнэ.

2.2.Захиалагч нь энэ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүнд урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хэвлэл, мэдээллээр нийтэд мэдээлнэ.

2.3.Гүйцэтгэгч гэрчилгээнд заасан бүтээгдэхүүн нь стандартын үзүүлэлт, шаардлагад тохирч байгаад зохих журмын дагуу магадлан хяналт тавина.

2.4.Гүйцэтгэгч нь тохирлын гэрчилгээ хэрэглэх бүтээгдэхүүн /тоног төхөөрөмж/-ийн нэр төрөл, захиалагчийн хаягаас бусад мэдээллийг бусад аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд захиалагчийн албан ёсны зөвшөөрлөөр өгч, нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.

Гурав.Захиалагчийн эрх, хүлээх үүрэг

3.1.Тохирлын гэрчилгээнд заасан стандартын үзүүлэлт, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн / тоног төхөөрөмж/-ийг импортолж, үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлнэ.

3.2.Гэрээний хугацаа дуусахаас нэг сарын өмнө гэрээний хугацааг сунгуулах хүсэлтээ гаргана.

3.3.Бүтээгдэхүүн нь тохирлын гэрчилгээнд заасан стандартын үзүүлэлт, шаардлагад тохироогүйгээс хэрэглэгчид учирсан хохирлыг захиалагч хариуцна. (холбогдох хуулийн дагуу шийдвэрлэнэ.)

3.4.Захиалагч нь тохирлын тогтвортой байдлын магадлан хяналтыг гэрээний хугацаанд хоёр жилд нэг удаа явуулах эрхийг нийлүүлэгчид олгоно.

3.5.Захиалагч нь тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүн, түүний үйлдвэрлэлийн технологид орсон өөрчлөлтийг өөрчлөлт орсноос хойш 30 хоногийн дотор Гүйцэтгэгчид албан ёсоор мэдэгдэж асуудлыг шийдвэрлүүлнэ.

3.6.Бүтээгдэхүүн нь стандарт, норматив баримт бичгийн шаардлагыг хангахгүй байгаа тухай хэрэглэгчийн гомдлыг захиалагч хариуцна.

3.7.Захиалагч нь гэрчилгээнд дурдсан бүтээгдэхүүний талаар хэрэглэгчээс гаргасан санал, гомдол, тэдгээрийг барагдуулсан талаар бүртгэл хөтөлж, тухай бүр гүйцэтгэгчид мэдэгдэнэ.

3.8.Захиалагч нь энэ гэрээний хүрээнд бүтээгдэхүүнээ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр холбогдох хуульд нийцүүлэн сурталчлах эрхтэй.

3.9.Захиалагч нь баталгаажуулалтын байгууллагын нэр хүндийг унагаах байдлаар бүтээгдэхүүний баталгаажуулалтыг хэрэглэхгүй.

3.10.Захиалагч нь баталгаажуулалтыг түдгэлзүүлэх цуцлах буюу зогсоох үед баталгаажуулалтыг аливаа байдлаар иш татсан агуулгатай сурталчилгааг хэрэглэхгүй .

3.11.Захиалагч нь мэдээллийн хэрэгсэлд бүтээгдэхүүний сурталчилгааг хийхдээ баталгаажуулалтын байгууллагын шаардлагыг хангасан байна.

3.12.Гүйцэтгэгчийн “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид тохирлын тэмдэг олгох журам”, “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид тохирлын тэмдэг хэрэглэх заавар”-т зааснаар баталгаажсан тоног төхөөрөмжийн серийн дугааруудыг зохицуулах хороонд ирүүлж зөвшөөрөл авах , тоног төхөөрөмжийн сери тус бүр дээр тохирлын тэмдэг тавьж зах зээлд нийлүүлнэ.

Дөрөв.Бусад зүйл

4.1.Захиалагч нь бүтээгдэхүүний тохирлын тогтвортой байдлын хяналт, сорилт туршилт, зохион байгуулалтын холбогдолтой бүх зардлыг хариуцна. Тохирлын гэрчилгээ хэрэглэсний төлбөр . . . . . . . . . төгрөгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны . . . . . . . . . . банкин дах . . . . . . . . . . тоот гүйцэтгэгчийн дансанд оруулна.

4.2.Энэхүү гэрээ байгуулсан өдрөөс (аль нь болохыг зур)

 1 жилийн   2 жилийн   3 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

4.3.Хэрэв гэрээний хугацааг сунгах, гэрчилгээг хүчингүй болгосон тохиолдолд энэ тухай талууд нэмэлт тодотгол хавсаргаж, түүнийг харилцан тохиролцон баталж тамга, тэмдэг дарсан тохиолдолд хүчинтэйд тооцно.

4.4.Тодорхой нэг бүтээгдэхүүнд гэрчилгээ хэрэглэхийг зогсоосон тэр хугацаанаас эхлэн гэрээ нь хүчингүй болно.

4.5.1.Гүйцэтгэгчээс бүтээгдэхүүн нь                                                                                              Хугацаа заахгүй
аюултай гэж тогтоосон

4.5.2.Техникийн үзүүлэлтийг зөрчсөн                                                                                                      60 хүртэл

4.5.3.Гүйцэтгэгчид төлбөрөө төлөөгүй                                                                                                    60 хүртэл

4.5.4.Энэхүү гэрээний бусад заалт зөрчигдсөн                                                                                      60 хүртэл

Гүйцэтгэгчийг төлөөлж:

РДЗХГазрын дарга

. . . . . . . . . . . .

 

 Захиалагчийг төлөөлж:

 . . . . . . . . . . . .

 

 /Тамга/