Хэвлэх DOC Татаж авах

Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн

загварыг баталгаажуулах журам”-ын 9 дүгээр хавсралт

Харилцаа холбооны зохицуулах хорооны баталгаажуулалтын үйл

явцад оролцох ажилтны амлалтын гэрээ

 

20....оны .... сарын .....өдөр                                                                                                                                                                                                                                                                                                            Улаанбаатар хот

Нэг.Ерөнхий зүйл

Энэхүү гэрээг нэг талаас Баталгаажуулалтын байгууллагыг төлөөлж РДЗХГ-ын дарга...........................овогтой..........................., нөгөө талаас................................................. (байгууллагын нэр) ..............................(албан тушаал)-тай ...........................овогтой .................................... нар Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.3 дугаар заалт, ЗОХИЦУУЛАХ ХОРОО-ны “Хөдөлмөрийн дотоод журам”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”, “”Баталгаажуулалтын мэргэшсэн шинжээчийн дүрэм”, MNS ISO/IEC 17065:2013 “Тохирлын үнэлгээ-Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээний баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага” олон улсын стандартын 6.1.3 дахь хэсгийн заалтыг тус тус удирдлага болгон байгуулав.

Хоёр.Ажилтны баталгаажуулалтын үйл явцад оролцох амлалт

2.1.Баталгаажуулалтын үйл явцад оролцохдоо “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам”-ыг баримтлан ажиллана.

2.2.Баталгаажуулалтын үйл ажиллагааны явцад олж авсан аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэрлэлийн болон технологийн мэдээллийн нууцлаг байдлыг хадгалж, “Баталгаажуулалтын явцад олж авсан мэдээллийн нууцлаг байдлыг хадгалах журам”-ыг хэрэгжүүлэн ажиллана.

2.3.Аж ахуйн нэгж байгууллагатай худалдааны болон бусад сонирхлоос хараат бус байх зарчмыг баримтлан ажиллана.

2.4.Хэрэв хүсэлт гаргагчтай дараах байдлаар харилцаатай буюу ашиг сонирхлын зөрчилтэй бол энэ талаараа удирдлагадаа урьдчилан мэдэгдэж , үнэлгээний ажилд оролцохоос сайн дураараа татгалзана. Үүнд:

2.4.1.бүтээгдэхүүний нийлүүлэгч буюу зохион бүтээгч;

2.4.2.үйлчилгээ үзүүлэгч буюу боловсруулагч;

2.4.3.үйл явцын ажиллуулагч буюу боловсруулагч.

Гурав.Гэрээний давтан баталгаажуулалт

3.1.Энэхүү гэрээг анх удаа байгуулснаас хойш баталгаажуулалтын үйл явцад оролцох бүрдээ байгуулах ба баталгааны хуудас \хавсралт\- д тухай бүр гарын үсэг зурснаар батлагдсанд тооцно.


Гэрээ байгуулсан

РДЗХГ-ын дарга          ........................                                           Ажилтан        ............................

 

 

Маягт 1

Амлалтын гэрээний баталгаа

Ажилтны нэр

Хүсэлт гаргагч

Огноо

Гарын үсэг