Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2019 оны 338 дугаар

тогтоолын 1 дүгээр хавсралт

 

УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ, УЛСЫН ХОШОЙ АВАРГА
МАЛЧИН ӨРХ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх, мал маллагааны уламжлалт аргыг боловсронгуй болгох, малын үүлдэрлэг байдал чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэх, малаа мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулах, малчдын нийгэмд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж, урамшуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

1.2. Энэ журамд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан малчдын ажлын үзүүлэлтийг үндэслэн улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрхөөр тус тус шалгаруулна.

1.3. Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрхөд шагнал олгох шийдвэрийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар гаргана.

Хоёр. Шагналд тодорхойлоход тавигдах шаардлага

2.1. Улсын аварга малчин өрхөд тодорхойлох малчин өрх дараахь шаардлагыг хангасан байна.

      2.1.1. мал сүргээ жилийн дөрвөн улиралд өөрөө малладаг, мал маллагааны туршлагаа залуу малчдад зааж сургаж шавь малчинтай болсон, түр болон байнгын ажлын байрыг бий болгож орон нутагт ядуурлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулсан байх;

      2.1.2. өөрийн эзэмшлийн өвөлжөө, хаваржааны хашаа, худагтай, мал аж ахуйн үйлдвэрлэлээс олсон орлогоос доройтсон бэлчээрийг сайжруулах, худаг гаргах, булаг, шандны эхийг хамгаалахад зарцуулсан байх; 

      2.1.3. өвөлжөө, хаваржааныхаа бэлчээрийг гэрээгээр ашигладаг, бэлчээрийн даацад малын тоог тохируулан сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний дагуу бэлчээрийг сэлгэн өнжөөх, отор, нүүдэл хийж зохистой ашигладаг, бэлчээрийн хортон мэрэгч, шавжтай энгийн механик болон микробиологийн аргаар тэмцэх ажилд идэвхтэй оролцдог байх;

      2.1.4. ашиглагдахгүй байгаа алслагдсан бэлчээрийг ашиглан отор нүүдэл хийж малдаа тарга хүч авахуулсан, сумын тухайн жилийн бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний дагуу бэлчээрийг ашиглаж зөрчил гаргаагүй байх;

      2.1.5. малаа оторлон тарга хүч авахуулдаг, өвөлжилт, хаваржилтад шаардлагатай өвс, тэжээлийг ойт хээрийн бүсэд хонин толгойд шилжүүлснээр нэг малд 50 кг, өндөр уулын бүсэд 20 кг, тал хээрийн бүсэд 40 кг, говийн бүсэд 5 кг байхаар тооцож жил бүр бэлтгэж нөөцөлсөн байх;

      2.1.6. тухайн бүс нутагт өсгөн үржүүлэхийг зөвшөөрсөн төрөл, ашиг шимийн чиглэлийн үүлдэр, омгийн малыг өсгөн үржүүлдэг, мал үржүүлэг технологийн нэгжтэй гэрээ байгуулан үржлийн малдаа жил бүр ангилалт хийлгэдэг, удам зүйн үнэлгээнд хамрагдсан хээлтүүлэгчийг мэргэжлийн байгууллагын зөвшөөрлөөр технологит хугацаанд ашиглан малынхаа чанарыг сайжруулж, удам гарваль, ашиг шимийн бүртгэл хөтөлсөн байх;

      2.1.7. нийт малаа ялган тэмдэглэж бүртгэлжүүлсэн, бог малын хээлтүүлэгчийг мал үржүүлэг технологийн нэгжид шилжүүлсэн, үржлийн малын удам гарвалийн гэрчилгээг сумын хөдөө аж ахуйн тасгаас авсан байх;

      2.1.8. сүрэгт эзлэх хээлтэгчийн тоо сүүлийн 3 жил дараалан тогтвортой өссөн, хээлтэгч нь бог малд 55, бод малд 40 болон түүнээс дээш хувьд хүрсэн, тухайн нутагт үржүүлж байгаа үүлдэр, омгийн малын ашиг шимийн үзүүлэлтийг нас, хүйсээр хангасан байх; 

      2.1.9. малаа мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тогтмол бүрэн хамруулж, малын эрүүл мэндийн дэвтэр хөтөлдөг, сүүлийн 3 жилд мал сүрэгт нь малын гоц халдварт болон халдварт өвчин гараагүй, малын зүй бус хорогдолгүй, сүргийн бүтцийг зохистой түвшинд хангасан, бодод шилжүүлснээр 100-аас доошгүй толгой малтай байх;

      2.1.10. малын чанарыг сайжруулах, сүргийн зохистой бүтцийг бүрдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, малын тоог бэлчээрийн даацад тохируулах чиглэлээр сумын хөдөө аж ахуй болон мал эмнэлгийн тасагтай хамтран ажилласан тухай тодорхойлолттой байх;

      2.1.11. малчин өрхийн гишүүд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, малаа малын индексжүүлсэн даатгалд даатгуулсан байх;

      2.1.12. малчин өрхийн малын тоо, зах зээлд нийлүүлсэн бүтээгдэхүүний дүнд бусдаас худалдаж болон бэлгэнд авсан мал, бүтээгдэхүүнийг оруулж тооцохгүй; 

      2.1.13. шагналд тодорхойлогдож байгаа малчин нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, сүрэгт эзлэх таваарын малаа жил бүр эдийн засгийн эргэлтэд оруулсан байх.

Гурав. Улсын аварга малчин өрх, улсын хошой
           аварга малчин өрх шалгаруулах

3.1. Сумын Засаг даргын Тамгын газар нь аймгийн аварга малчин болсноос хойш 3-аас доошгүй жил амжилттай ажилласан, энэ журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа нэг малчин өрхийг улсын аварга малчин өрхөөр шалгаруулахаар тодорхойлно. Малчин өрхийн энэ журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангаж байгааг нотлох бичиг баримтыг багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр, сумын Засаг даргын тодорхойлолтын хамт аймгийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлнэ.

3.2. Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон аймгийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага нь сумдаас улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрхөд тодорхойлж ирүүлсэн малчин өрхийн холбогдох бичиг баримтыг хянан үзээд аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, хамгийн өндөр үзүүлэлттэй нэг малчин өрхийн тодорхойлолтыг жил бүрийн 1 дүгээр сарын 5-ны өдрийн дотор хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.3. Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон аймгаас бусад аймгийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага нь сумдаас улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрхөд тодорхойлж ирүүлсэн малчин өрхийн энэ журмын 3.1-д заасан бичиг баримтыг хянан үзээд аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хамгийн өндөр үзүүлэлттэй 3 хүртэлх малчин өрхийн тодорхойлолтыг жил бүрийн 1 дүгээр сарын 5-ны өдрийн дотор хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.4. Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон аймгаас 3 жил тутамд нэг аварга малчин өрхийг бусад аймгуудаас жил бүр нэг малчин өрхийг улсын хошой аварга малчин өрхөд тодорхойлж ажлын үзүүлэлтийг 5 жилээр гаргаж ирүүлнэ.

3.5. “Улсын аварга малчин өрх” цолоор жил бүр 149 хүртэлх, “Улсын хошой аварга малчин өрх” цолоор 13 хүртэлх тооны малчин өрхийг шалгаруулна. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 36 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

3.6. Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрхийг тодорхойлохдоо дараахь бичиг баримтыг бүрдүүлсэн байна.

      3.6.1. малчин өрхийн (эхнэр, нөхөр) товч анкет (энэ журмын 1 дүгээр хавсралтын дагуу);

      3.6.2. ажлын үзүүлэлт (энэ журмын 2 дугаар хавсралтын дагуу);

      3.6.3. холбогдох газруудын тодорхойлолт болон тодорхойлолтын баталгаа (энэ журмын 3 дугаар хавсралтын дагуу);

3.7. Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв        байгууллага нь аймгаас улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрхөд тодорхойлж ирүүлсэн малчин өрхийн холбогдох бичиг баримтыг малчин өрх тус бүрээр хянаж дүгнэлт гарган хамгийн өндөр үзүүлэлт бүхий өрхийг, түүний дотор нэг тэмээчин өрхийн материалыг шалгаруулж саналаа зохих журмын дагуу Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ. 

3.8. Энэ журам батлагдахаас өмнө улсын сайн малчин, улсын аварга малчин цолоор шагнагдсан малчныг “Улсын аварга малчин өрх” цолтой адилтган үзнэ.

3.9. Улсын аварга малчин өрх цолоор шагнагдсанаас хойш 5 жил дараалан өмнөх амжилтаа бататгасан малчин өрхийг улсын хошой аварга малчин өрхөд тодорхойлж болно.

3.10. Улсын хошой аварга малчин өрхөд тодорхойлохдоо энэ журмын   2.1.1-2.1.13-т заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг баримталж мөн журмын   3.1-д зааснаар тодорхойлж хүргүүлнэ. 

Дөрөв. Шагнал олгох

4.1. Улсын аварга малчин өрх цолоор шагнагдсан малчин өрхийг 4.0 (дөрвөн) сая төгрөгөөр шагнана. Улсын аварга малчин өрхөд олгох Монгол Улсын газрын зураг бүхий гантиг чулуун суурин дээр цалин цагаан мөнгөөр бүрсэн 5 хошуу эцэг малын дүрс байршуулсан цом, цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг, мөнгөн аяга, хадаг, өргөмжлөл, тууз, бусад шагналын эд зүйлсийг худалдан авах хөрөнгийг мөнгөн шагналаас нь санхүүжүүлнэ.

4.2. Улсын хошой аварга малчин өрх цолоор шагнагдсан малчин өрхийг 4.0 (дөрвөн) сая төгрөгөөр шагнана. Улсын хошой аварга малчин өрхөд олгох Монгол Улсын газрын зураг бүхий гантиг чулуун бадамлянхуа цэцэг бүхий суурин дээр цалин цагаан мөнгөөр бүрсэн 5 хошуу эцэг малын дүрс байршуулсан цом, цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг, мөнгөн аяга, өргөмжлөл, тууз, бусад шагналын эд зүйлсийг худалдан авах хөрөнгийг мөнгөн шагналаас нь санхүүжүүлнэ.

4.3. Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрх цолоор шагнагдсан малчин өрхийн өвөлжөө, хаваржааг “Улсын аварга малчин өрх.........................”, “Улсын хошой аварга малчин өрх……..……..........” (овог нэр бичнэ) гэж хаягжуулж алдаршуулах асуудлыг тухайн сумын Засаг даргын Тамгын газар хариуцна.

4.4. Шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдрөөс өмнө гардуулна.

4.5. Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрхийн шагналыг гардуулах ажлыг Засгийн газрын гишүүд аймаг, сумын төвд нэгдсэн байдлаар зохион байгуулж малчин өрхийг алдаршуулна.

 


-----o0o-----

 

“Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин

өрх шалгаруулах журам”-ын 1 дүгээр хавсралт

 

 

Цээж зураг

/6х4/,

       өнгөт

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ”, “УЛСЫН ХОШОЙ АВАРГА    

МАЛЧИН ӨРХ”-Д ТОДОРХОЙЛЖ БАЙГАА МАЛЧИН ӨРХИЙН

ТОВЧ АНКЕТ

........ он .......   сар ........  өдөр

 

1.

 Аймаг, сум, багийн нэр

 

2.

 Ургийн овог (эхнэр, нөхөр)

 

3.

 Эцгийн (эх) нэр

 

4.

 Нэр

 

5.

 Төрсөн он, сар, өдөр, нас, хүйс

 

6.

 Боловсрол

 

7.

 Ам бүлийн гишүүдийн тоо

 

8.

 Улсад ажилласан жил

 

9.

 Үүнээс малчнаар ажилласан жил

 

10.

 Аймаг, сумын аварга малчин өрхөөр шалгарсан үнэмлэхийн

 дугаар огноо

 

11.

 Шагнагдсан төрийн одон, медаль  огноо

 

                                                                                            

 

 

“Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин

өрх шалгаруулах журам”-ын 2 дугаар хавсралт

 

 

      “УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ”, “УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН

 ӨРХ”-Д ТОДОРХОЙЛЖ БАЙГАА................АЙМАГ....................СУМЫН

 МАЛЧИН ӨРХИЙН АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

.......... он ....... сар ......... өдөр

 

 Үзүүлэлт

Малын төрөл

Онууд

…. он

…. он

.... он

Нэг. Малын төрөл, тоо

 Малын үүлдэр, омог (тэмээ...........үүлдэр, омог, адуу ............. үүлдэр, омог,

 үхэр................ үүлдэр, омог, хонь............. үүлдэр, омог, ямаа..............үүлдэр,

 омог)

 1. Оны эхний мал

Бүгд

 

 

 

 Үүнээс:

Тэмээ

 

 

 

Адуу

 

 

 

Үхэр

 

 

 

Хонь

 

 

 

Ямаа

 

 

 

 2. Хээлтэгч

Бүгд

 

 

 

 Үүнээс:

Ингэ

 

 

 

Гүү

 

 

 

Үнээ

 

 

 

Эм хонь

 

 

 

Эм ямаа

 

 

 

 3. Хээлтүүлэгч

Бүгд

 

 

 

 Үүнээс:

Буур

 

 

 

Азарга

 

 

 

Бух

 

 

 

Хуц

 

 

 

Ухна

 

 

 

 4. Бойжуулсан төл

Бүгд

 

 

 

 Үүнээс:

Ботго

 

 

 

Унага

 

 

 

Тугал

 

 

 

Хурга

 

 

 

Ишиг

 

 

 

 5. Зах зээлд борлуулсан мал

Бүгд

 

 

 

 Үүнээс:

Тэмээ

 

 

 

Адуу

 

 

 

Үхэр

 

 

 

Хонь

 

 

 

Ямаа

 

 

 

 6. Үржилд худалдсан мал

Бүгд

 

 

 

 Үүнээс:

Тэмээ

 

 

 

Адуу

 

 

 

Үхэр

 

 

 

Хонь

 

 

 

Ямаа

 

 

 

 7. Малжуулахад өгсөн мал

Бүгд

 

 

 

 Үүнээс:

Тэмээ

 

 

 

Адуу

 

 

 

Үхэр

 

 

 

Хонь

 

 

 

Ямаа

 

 

 

 8. Өөрийн хэрэгцээнд

 хэрэглэсэн мал

Бүгд

 

 

 

 Үүнээс:

Тэмээ

 

 

 

Адуу

 

 

 

Үхэр

 

 

 

Хонь

 

 

 

Ямаа

 

 

 

 9. Оны эцэст тоологдсон

 мал

Бүгд

 

 

 

 Үүнээс:

Тэмээ

 

 

 

Адуу

 

 

 

Үхэр

 

 

 

Хонь

 

 

 

Ямаа

 

 

 

 10. Оны эцэст байгаа

 хээлтэгч

Бүгд

 

 

 

 Үүнээс:

Ингэ

 

 

 

Гүү

 

 

 

Үнээ

 

 

 

Эм хонь

 

 

 

Эм ямаа

 

 

 

 

 11. Хээлтэгч,  

 хээлтүүлэгчийн тохироо 

 

Буур

 

 

 

Азарга

 

 

 

Бух

 

 

 

Хуц

 

 

 

Ухна

 

 

 

Хоёр. Ашиг шим ашиглалтын байдал

 12. Оны эхний нэг малаас

 үйлдвэрлэсэн мах (кг-аар)

Бүгд

 

 

 

 Үүнээс:

Тэмээний мах

 

 

 

Адууны мах

 

 

 

Үхрийн мах

 

 

 

Хонины мах

 

 

 

Ямааны мах

 

 

 

 13. Нийт бүтээгдэхүүн

 үйлдвэрлэлт

Мах үйлдвэрлэл (кг)

 

 

 

Тэмээний ноос (кг)

 

 

 

Хонины ноос (кг)

 

 

 

Ямааны ноолуур (кг)

 

 

 

Цагаан идээ (кг)

 

 

 

Сүү (литр)

 

 

 

 14.Бүтээгдэхүүнээс олсон нийт

 орлого (мянган төгрөг)

 

 Үүнээс:

Бүгд

 

 

 

Мал амьдаар борлуулснаас

 

 

 

Мах борлуулснаас

 

 

 

Ноос борлуулснаас

 

 

 

Ноолуур борлуулснаас

 

 

 

Цагаан идээ борлуулснаас

 

 

 

Сүү борлуулснаас

 

 

 

Арьс борлуулснаас

 

 

 

Шир борлуулснаас

 

 

 

Бусад

 

 

 

 15. Өрхийн хэмжээнд бэлтгэсэн

 өвс, гар тэжээл, хүчит тэжээл,

 хужир (тн)

Өвс

 

 

 

Гар тэжээл

 

 

 

Хүчит тэжээл

 

 

 

Хужир

 

 

 

 

 16.Хашаа

Хашааны тоо

 

 

 

Багтаамж (толгой мал)

 

 

 

 17. Худаг

Худгийн тоо

 

 

 

Хүчин чадал (л/сек)

 

 

 

 18. Хөрөнгө оруулалт

 (мянган төгрөг)

Худаг

 

 

 

Малын хашаа, хороо

 

 

 

Бэлчээр сайжруулах

 

 

 

 

Хадлангийн талбай хамгаалах

 

 

 

 19. Татвар төлөлт

 (ХХОАТатвар)

Төгрөгөөр

 

 

 

 20.  Малын индексжүүлсэн

 даатгал

Даатгуулсан малын тоо

 

 

 

Төлсөн хураамж

 

 

 

 21. Эрүүл мэндийн даатгалын

 шимтгэл

Төгрөгөөр

 

 

 

 22. Нийгмийн даатгалын

 шимтгэл

Төгрөгөөр

 

 

 

 

Тайлбар: Дээрх үзүүлэлтүүдийг улсын тооллого, бусад холбогдох материалыг үндэслэн баталгаажуулна.

 

 

 -------------------- аймаг ------------------сумын Засаг дарга -------------------/………………/

 

      

Хөдөө аж ахуйн тасгийн дарга --------------------/…………………/

                                                                                                                                                                           

             

“Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрх шалгаруулах журам”-ын 3 дугаар хавсралт

 

 

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ”, “УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН ӨРХ”-Д 

ТОДОРХОЙЛОХ ....................АЙМАГ ...................СУМЫН МАЛЧИН ӨРХИЙН

АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ, ТОДОРХОЙЛОЛТЫН БАТАЛГАА

............ он .......... сар ......... өдөр

 

Улсын аварга малчин өрх цолд тодорхойлж байгаа малчин өрх дараахь бичиг баримтыг бүрдүүлж ирүүлнэ:

  1. Малчин өрхийн ажил байдлын тодорхойлолт;
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  3. Малчин өрхийн малын А дансны хуулга сүүлийн 3 жилээр;
  4. Сумын аварга малчин цолны үнэмлэхийн хуулбар;
  5. Аймгийн аварга малчин цолны үнэмлэхийн хуулбар;
  6. Малын эрүүл мэндийн дэвтрийн хуулбар;
  7. Өрхийн гэр бүлийн гишүүдийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
  8. Өрхийн гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар;
  9. Аймаг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын газрын тодорхойлолт;
  10. Малын индексжүүлсэн даатгалын гэрээний хуулбар, мөнгө төлсөн баримт;
  11. Сумын Хөдөө аж ахуйн тасгийн тодорхойлолт;
  12. Сумын Мал эмнэлгийн тасгийн тодорхойлолт;
  13. Багийн иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэл;
  14. Сумын Засаг даргын албан хүсэлт;
  15. Аймгийн ХХААГазрын шалгаруулалт хийсэн тухай дүгнэлт;
  16. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэр, Засаг даргын албан хүсэлт;
  17. Гэмт хэрэгт холбогдож байсан эсэх тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт.

 

Тайлбар:

1. Холбогдох баримтыг хавсаргаагүй бол баталгаа хүчингүйд тооцогдоно.

2. Дээрх хавсралтад заасан үзүүлэлт бүрээр баталгаа гаргана.

 

 

-----------------------сумын Засаг дарга ------------------------/……………………/

 

 

 

 

 

-----o0o-----