A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АГААРЫН ЗАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /агаарын зайн үзүүлэлтэд тулгуурласан навигаци бүхий агаарын замуудыг/- ЗТХС-ын 2022 оны А/10-р тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 317

Улаанбаатар хот

АГААРЫН ЗАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх заалт, Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас тавьж буй стандарт шаардлагууд болон зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын сектор зохион байгуулалтыг нислэгийн төлөвлөлт, нислэгийн урсгал эрчимжсэнтэй уялдуулан сайжруулж, нислэгийн аюулгүй ажиллагааг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын агаарын зайн үзүүлэлтэд тулгуурласан навигаци бүхий агаарын замуудыг нэгдүгээр, дээд агаарын замуудыг хоёрдугаар, доод агаарын замуудыг гуравдугаар хавсралтаар тус тус шинэчлэн тогтоосугай.

2.Агаарын замуудыг шинэчлэн тогтоосныг зохих журмын дагуу зарлан мэдээлж, аюулгүй ажиллагааг ханган ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар /Л.Бямбасүрэн/-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс /Д.Мягмарсүрэн/-т тус тус даалгасугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын "Агаарын замуудыг тогтоох тухай" 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 60 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЭНХ-АМГАЛАН

/ЗТХС-ын 2020 оны А/02 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон/

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар А/10

Улаанбаатар хот

АГААРЫН ЗАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх заалт, Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлэх, нислэгийн хөдөлгөөний удирдлагын сектор зохион байгуулалтыг нислэгийн төлөвлөлт, нислэгийн урсгалын эрчимжилттэй уялдуулан сайжруулах, нислэгийн аюулгүй ажиллагааг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын агаарын зайн үзүүлэлтэд тулгуурласан навигаци бүхий агаарын замуудыг нэгдүгээр, уламжлалт агаарын замуудыг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн тогтоосугай.

2. Агаарын замуудыг шинэчлэн тогтоосныг зохих журмын дагуу зарлан мэдээлж, аюулгүй ажиллагааг ханган ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар /С.Мөнхнасан/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ч.Мөнхтуяа/-т тус тус даалгасугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын "Агаарын зам шинэчлэн батлах тухай" 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 317, "Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/02 дугаар тушаалууд тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Л.ХАЛТАР