A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТУШААЛ ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ- Дулааны эрчим хүчийг хэмжих, тооцох дүрэм /ЭХС-ын 2021 оны А/146 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

2007 оны 10 дугаар сарын 19 -ны өдөр

Дугаар 82

Улаанбаатар хот

ТУШААЛ ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол улсын Эрчим хүчний тухай хууль-ийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1.Дулааны эрчим хүчийг хэмжих, тооцох дүрэм-ийг хавсралтаар баталсугай.

2.Энэ дүрэм баталагдсантай холбогдлуулан Монгол улсын Дэд бүтцийн сайдын 1998 оны 174 дүгээр тушаалаар батлагдсан Дулааны эрчим хүч, дулаан зөөгчийг хэмжих, тооцох дүрэм-ийг холбогдох журмын хамт хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Түлш, эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар / Ч.Саранжав / -т даалгасугай.

САЙД Б.ЭРДЭНЭБАТ

Улсын бүртгэлийн 2007 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 2781 дугаарт бүртгэгдсэн.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар А/146

Улаанбаатар хот

Дүрэм шинэчлэн батлах тухай

Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, Хэмжил зүйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Дулааны эрчим хүчийг хэмжих, тооцох дүрмийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Батлагдсан дүрмийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Төрийн захиргааны удирдлагын газар /Р.Батрагчаа/-т даалгасугай.

3.Дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт тус тус үүрэг болгосугай.

4. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Б.Насантогтох/-д даалгасугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Түлш эрчим хүчний сайдын 2007 оны 82, Эрчим хүчний сайдын 2019 оны 266 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Н.ТАВИНБЭХ