A

A

A

Бүлэг: 1979

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

"ТӨРИЙН АРХИВААС ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ"-Г ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар А/127

Улаанбаатар хот

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Архивын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Төрийн архиваас үзүүлэх нийтлэг үйлчилгээний хөлсний хэмжээ"-г нэгдүгээр хавсралтаар, "Геологийн баримтын архиваас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ"-г хоёрдугаар хавсралтаар, "Байгаль орчин, ус цаг уурын мэдээллийн баримтын архиваас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ"-г гуравдугаар хавсралтаар, "Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн баримтын архиваас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ"-г дөрөвдүгээр хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэ тушаалыг зохих бүрдлийн хамт хугацаанд нь хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, төрийн архивын үйл ажиллагаанд мөрдүүлэх арга хэмжээ авахыг Мэргэжил, арга зүйн удирдлагын газар (Б.Цэндсүрэн)-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс (Ч.Оюунчимэг)-т тус тус даалгасугай.

3.Энэ тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг төрийн архивын дарга нар (захирал, эрхлэгч)-т үүрэг болгосугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Архивын ерөнхий газрын даргын 2015 оны А/01 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт, мөн 2015 оны А/43, А/168 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА С.ЭНХБААТАР

Архивын ерөнхий газрын даргын 2021 оны А/24 дүгээр тушаалаар хүчингүй болсон.

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр                                          Дугаар А/127                                                            Улаанбаатар хот

“ТӨРИЙН АРХИВААС ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ”-Г ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Архивын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Төрийн архиваас үзүүлэх нийтлэг үйлчилгээний хөлсний хэмжээ”-г нэгдүгээр хавсралтаар,  “Геологийн баримтын архиваас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ”-г хоёрдугаар хавсралтаар,  “Байгаль орчин, ус цаг уурын мэдээллийн баримтын архиваас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ”-г гуравдугаар хавсралтаар, “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн баримтын архиваас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ”-г дөрөвдүгээр хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэ тушаалыг зохих бүрдлийн хамт хугацаанд нь хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, төрийн архивын үйл ажиллагаанд мөрдүүлэх арга хэмжээ авахыг Мэргэжил, арга зүйн удирдлагын газар (Б.Цэндсүрэн)-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс (Ч.Оюунчимэг)-т тус тус даалгасугай.

3.Энэ тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг төрийн архивын дарга нар (захирал, эрхлэгч)-т үүрэг болгосугай. 