Хэвлэх DOC Татаж авах

Хавсралт 4

 

Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд хийгдэх газар дээрх иж бүрэн шалгалтын удирдамжийн загвар

Зээлийн мэдээллийн тухай хууль, тогтоомж, Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан журам, зааврыг зээлийн мэдээллийн үйлчилээ үзүүлэх этгээд хэрхэн биелүүлж байгаа талаар үнэлгээ дүгнэлт хийхдээ Монголбанкны хянан шалгагч нь доорх удирдамжийг мөрдлөг болгоно.

Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд хийгдэх газар дээрх иж бүрэн шалгалтаар дараах хүчин зүйлсүүдийг авч үзнэ. Үүнд:

1.Байгууллагын зохистой засаглал, удирдлагын ур чадвар

1.1.Удирдлагын ур чадвар, Төлөөлөн удирдах зөвлөл, Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороодын үйл ажиллагаа;

1.2.Өргөдөл, гомдол шийдвэрлэсэн байдал;

1.3.Бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж буй байдал;

2.Мэдээллийн технологийн аюулгүй байдлын тогтолцоо

2.1.Мэдээллийн сангийн үйл ажиллагаанд авч хэрэгжүүлж буй аюулгүй байдлын бодлого;

2.2.Гуравдагч этгээдээс авч буй бүтээгдэхүүн үйлчилгээ;

2.3.Сүлжээний гадаад дотоод холболт, хандалтын аюулгүй байдал;

2.4.Техник болон програм хангамжийн шинэчлэгдсэн байдал;

2.5.Програм болон техник хангамжийн хувьд үүсэн бий болсон хүндрэлтэй нөхцөл байдлыг шийдвэрлэсэн байдал;

2.6.Монголбанкнаас баталсан стандартуудыг үйл ажиллагаандаа ашиглаж байгаа байдал;

2.7.Аюлгүй байдал хариуцсан боловсон хүчний нөөц бололцоо;

2.8.Мэдээлэл нийлүүлэгчээс мэдээлэл авч буй байдал.

3.Эрсдэлийн удирдлагын тогтолцоо

3.1.Байгууллагын зүгээс өөрийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлж байгаа байдал;

3.2.Эрсдэлийн үнэлгээ аюлгүй байдлын удирдлага, бодлого, төлөвлөгөөнд тохирч байгаа эсэх;

3.3.Эрсдэлийн үнэлгээний үр ашигт байдал (мэдлэгт суурилсан олон талт байдал, системчилсэн байдал, нэгтгэх үйл явц, баримтжуулалт, дүрэм журмын шинэчлэлт, өөрчлөлт);

3.4.Системийн өөрчлөлт хийх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах зэрэгтэй эрсдэлийн дүн шинжилгээг уялдуулах байдал;

3.5.Эрсдэлийн үнэлгээний аргачлалаа шинэчлэх давтамж.

4.Аюулгүй ажиллагааны бодлого, стандарт

4.1.Хувийн нууцлалыг хангах, хэрэглэгчийг таних, магадлах байдал;

4.2.Үндсэн системийн аюулгүй байдал;

4.3.Хэрэглэгчийн ашиглаж буй төхөөрөмжүүд, тэдгээрийн аюулгүй байдал;

4.4.Бүх төрлийн үйл ажиллагаанд биечлэн хяналт тавих байдал;

4.5.Нууцлал, нууц хангах зорилго бүхий түлхүүрлэлтийг ашиглах байдал;

4.6.Системийг хортой код, програмын халдлагаас хамгаалах;

4.7.Систем хөгжүүлэлтийн үед баримтлах бодлого, стандарт;

4.8.Мэдээлэлтэй харьцах, хамгаалах, дамжуулах, устгахтай холбоотой дүрэм журам;

4.9.Мэдээллийн бус бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгчдэд тавих хяналт;

4.10.Даатгал.

5.Зээлийн мэдээллийн сангийн нууцлал, хяналтын тогтолцоо

5.1.Байгууллагын хяналтын тогтолцоо, хяналт шалгалт хэрэгжүүлж байгаа байдал;

5.2.Аюулгүй байдлыг хувь хүн болон байгууллагын бүтэц зохион байгуулалтын хувьд хэрхэн хангаж байгаа эсэх;

5.3.Аюулгүй байдлыг хангах нэгжийн үйл ажиллагаа, холбогдох журам заавар;

5.4.Аюулгүй байдал хариуцсан нэгжийн боловсон хүчний чадавхи;

5.5.Үйл ажиллагааны зөрчил дутагдлыг илрүүлэх байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ;

5.6.Зээлийн мэдээллийн сан дахь зүй бус хандалтаас сэргийлэх, хандалтын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ.

Монголбанкны Хянан шалгагч эдгээр хүчин зүйлс тус бүрээр зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн үйл ажиллагаанд журмын 5.14-т заасан үнэлэлт, дүгнэлтийг өгсөний дараагаар нэгдсэн үнэлгээг гаргах ба энэхүү нэгдсэн үнэлгээ, дүгнэлт болон, хууль, тогтоомж, журмын хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа байдалтай холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга, хэмжээний талаарх саналыг боловсруулна.