A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМАГ

ХЯРГАС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр                                                  Дугаар 5/10                                                             Дэлгэр

   

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “д”, газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.1.3, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

Нэг. Хяргас сумын газар нутгийн инженерийн хангамж, байршил, нийгэм эдийн засгийн онцлогийг харгалзан газрын үнэлгээний бүсийг 1-р хавсралтаар, Хот тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа газрын хувь хэмжээг 2-р хавсралтаар, Хөдөө аж ахуйн газрын төлбөрийн хувь хэмжээг 3-р хавсралтаар, Зам шугам сүлжээний газрын төлбөрийг 4-р хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Хяргас суманд газар эзэмшиж ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулж ажиллахыг Сумын Засаг дарга /Ц.Цэвээнравдан/-д даалгасугай.

Гурав. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг  ИТХ-ын нарийн бичгийн дарга /Я.Батмөнх/-д үүрэг болгосугай.

Дөрөв. Энэхүү тогтоол баталагдсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 04/42 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

 

 

ДАРГА                                               А.БАЯРМАГНАЙ