A

A

A

Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр

Дугаар 253

Улаанбаатар хот

Хэмжилт, шинжилгээ, халдваргүйжүүлэлтийн үнийг батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Эрүүл ахуй нян судлалын хяналтын лабораторит хийх шинжилгээний үнэ"-ийг нэгдүгээр, "Эрүүл ахуй хими хор судлалын хяналтын лабораторит хийх шинжилгээний үнэ"-ийг хоёрдугаар, "Эмийн хяналтын лабораторит хийх шинжилгээний үнэ"-ийг гуравдугаар, "Ургамлын эрүүл ахуй хорио цээрийн хяналтын лабораторит хийх шинжилгээний үнэ"-ийг дөрөвдүгээр, "Ур чадварыг үнэлэх сорилтын дээжийн үнэ"-ийг тавдугаар, "Улсын хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгсэл, бараанд хийх халдваргүйжүүлэлтийн үнэ"-ийг зургаадугаар, "Халдваргүйжүүлэлтийн хураамж авах баримтын загвар"-ыг долоодугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалыг хэрэгжүүлж, батлагдсан хэмжилт шинжилгээ, халдваргүйжүүлэлтийн үнийг мөрдөж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга /Н.Цагаанхүү/-д үүрэг болгосугай.

САЙД Ч.ХҮРЭЛБААТАР