A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМАГ

ӨНДӨРХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 5/07

Цэцэрлэг

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2- ын "д", Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг, Засгийн газрын 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн хэлэлцээд ТОГТООХ нь:

1. Өндөрхангай сумын газар нутгийн инженерийн хангамж, байршил, нийгэм эдийн засгийн онцлогийг харгалзан газрын үнэлгээний бүсийг 1 дүгээр хавсралтаар, Хот тосгон, бусад суурин газар, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрийн хувь, хэмжээг 2 дугаар хавсралтаар, Хөдөө аж ахуйн газрын төлбөрийн хувь хэмжээг 3 дугаар хавсралтаар, Зам шугам сүлжээний газрын төлбөрийг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Өндөрхангай суманд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Ц. Сундуй/- д даалгасугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /А.Даваажаргал/, ИТХ- ын байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлын хорооны дарга /Г.Төмөрчөдөр/ нарт үүрэг болгосугай.

4. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын ИТХ- ын 2010 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА М. ЦЭРЭНДОРЖ

УВС АЙМАГ ӨНДӨРХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 13/05

Цэцэрлэг

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1/1837 тоот албан бичгээр ирсэн дүгнэлтэд заасныг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

Нэг.Сумын ИТХ-аас 2018 оны 12 дугаар сарын 12 өдрийн 5/07 дугаар тогтоолоор баталсан "Газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай" шийдвэрийг хүчингүй болсонд тооцсугай.

Хоёр.Хүчингүй болсон тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасалт хийлгэхийг ИТХ-ын нарийн бичгийн дарга (А.Даваажаргал)-д даалгасугай.

ДАРГА М.ОТГОНБАЯР