A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ШАРЫН ГОЛ СУМЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 103

Улаанбаатар хот

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймгийн Шарын гол сумын үйлдвэр, аж ахуйн нэгж, төсвийн байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг нэгдүгээр, бохир усны үйлчилгээний суурь хураамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн хугацааны дараа сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Дулаан шарын гол" ТӨХК-ийн захирал /Б.Энхцэцэг/ -д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2018 оны 92 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан үйлдвэр, аж ахуйн нэгж, төсвийн байгууллагад холбогдох хэсгийг дээр дурдсан мөрдөж эхлэх хугацаанаас эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

4.Хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлэн, батлагдсан тарифыг хэрэгэгчдэд мэдээлэх, сурталчлан ойлгуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг "Дулаан шарын гол" ТӨХК-д үүрэг болгосугай.

5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Зохицуулах зөвлөлийн нарийн бичиг, Тусгай зөвшөөрлийн алба /Г.Нарантуяа/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/, Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/-нд тус тус даалгасугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Б.АМАРСАНАА

Ж.ДАВААЦЭРЭН

Г.ЦОГТСАЙХАН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ