A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • /БУЛГАН АЙМАГ/ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Орон нутгийн өмчийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг бусдад түрээслүүлэх, түрээсийн төлбөрийн хувь хэмжээ, төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх нөхцөл/
Бүлэг: 1979

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар XII/02

Булган

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-ын "г" дэх заалтыг үндэслэн аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн XII хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1."Орон нутгийн өмчийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг бусдад түрээслүүлэх журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, түрээсийн төлбөрийн хувь хэмжээ, төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх нөхцөлийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

2.Дээрх журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Д.Батчулуун/-д, хэрэгжүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг Орон нутгийн өмчийн газар /Д.Уламбаяр/-т, мөрдөж ажиллахыг орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагуудад даалгасугай.

ДАРГА М.ОЮУНБАТ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр

Дугаар XХ/12

Булган сум

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дахь удаагийн сонгуулийн ХХ хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 сарын 27-ны өдрийн 12/02 дугаар "Журам шинэчлэн батлах тухай" тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА Д.ЭРДЭНЭНБАТ