A

A

A

Бүлэг: 1979

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 76

Өлгий

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 18 дугаар зүйлийн 18.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын X хуралдаанаас ТОГТООХ нь:

Нэг. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35.1.4-35.1.22 дахь заалт, 35.2-35.5 дахь хэсэгт заасан тэмдэгтийн хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

Хоёр. Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоосон хуваарь, ногдуулах ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймаг, сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай

Гурав. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны "Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ тогтоох тухай" 87 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.БАУЫРЖАН