A

A

A

Бүлэг: 1979

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 77

Өлгий

БАЙГАЛИЙН УРГАМЛЫН НӨӨЦ, РАШААН АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "д", 18 дугаар зүйлийн 18.2, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн хэмжээ тогтоох тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.3 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит X хуралдаанаас ТОГТООХ нь:

Нэг. Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэгдүгээр, рашаан ашигласны төлбөрийн хувь хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Байгалийн нөөц бүхий ургамал, рашаан ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд тогтоолыг хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /А.Гылымхан/-д үүрэг болгосугай.

Гурав. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.БАУЫРЖАН

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 145

Өлгий сум

БАЙГАЛИЙН УРГАМЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн хэмжээ тогтоох тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус арван гуравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Байгалийн нөөц бүхий ургамал ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд тогтоолыг хэрэгжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч (Х.Арман)-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 77 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ш.ХАВЫЛ