A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМАГ

ӨЛГИЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 6/08

Хар-Ус

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", "з" заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг үнлэслэн ТОГТООХ нь.

Нэг. Хот тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрийн хувь хэмжээг нэгдүгээр хавсралтаар, Хөдөө аж ахуйн газрын төлбөрийн хувь хувь хэмжээг хоёрдугаар хавсралтаар, Зам шугам сүлжээний газрын төлбөрийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр.Тус суманд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Х.Шагдаржав /-д даалгасугай.

Гурав. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын нарийн бичгийн дарга /М.Даваасүрэн /-д үүрэг болгосугай.

Дөрөв. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/6 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Н.СҮХЭЭ

УВС АЙМАГ ӨЛГИЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 7/07

Хар ус

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дэх заалтыг тус тус үндэслэн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Шинээр батлагдан хэрэгжиж буй холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 6/08 дугаар тогтоолыг 2022 оны 06 дугаар сарын 22-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.

2.Дээрх хүчингүй болгож буй тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 1-1/5710 дугаарт бүртгэгдсэн тул холбогдох материалыг бүрдүүлэн Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2022 оны 7 дугаар сард багтаан уламжлан, улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /М.Даваасүрэн/-д даалгасугай.

3.Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэм хэмжээ тогтоох эрх, чиг үүргийг хэрэгжүүлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас 2022 онд шинээр баталсан "Сумдын газрын үнэлгээний бүсийн зураг+, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" шийдвэр болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүчингүй болсон тогтоолыг иргэд, аж ахуй нэгжүүдэд сурталчилж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /М.Даваасүрэн/, сумын Засаг даргын Тамгын газрын дарга /Ш.Дүүрэнбилэг/ нарт үүрэг болгосугай.

ДАРГА Ө.БАНЗРАГЧ