A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМАГ

ГОВЬ-УГТААЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 57

Хажуу шинэ ус

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д" заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн 9.2.1, 9.2.2, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:

1.Энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тарифыг нэгдүгээр, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн талаар аж ахуйн нэгж байгууллага, иргэд олон нийтэд сурталчилж, мөрдүүлэх, хэрэгжүүлэх ажлыг удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга (Ө.Мөнх-Амгалан)-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 37, 2017 оны 05 дугаар тогтоолуудыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт бүртгүүлснээр дагаж мөрдсүгэй.

ДАРГА В.НЯМСҮРЭН