A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр                                                           Дугаар А/295                                     Улаанбаатар хот

БАНКНЫ ЗААВАЛ БАЙЛГАХ НӨӨЦИЙГ ТОГТООХ, ТООЦОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Банкны заавал байлгах нөөцийг тогтоох, тооцох, хяналт тавих журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Батлагдсан журмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг бүх банкны гүйцэтгэх захирал нарт тус тус үүрэг болгосугай.

3.“Банкны заавал байлгах нөөцийг тогтоох, тооцох, хяналт тавих журам”-ын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газар (А.Энхжин), Тайлан бүртгэлийн газар (Ц.Гарьд), Хяналт шалгалтын газар (Н.Батсайхан)-т даалгасугай.

4.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудитын газар (Т.Амарсайхан)-т даалгасугай.

5.Энэ тушаал гарсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны А/80 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ                                                     Б.ЛХАГВАСҮРЭН

/МБЕ-ийн 2020 оны А-340р тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/