A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 370

Улаанбаатар хот

"БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЭРСДЭЛД СУУРИЛСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ ЖУРАМ"-ЫГ БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Дээрх журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 157 дугаар тогтоолоор баталсан "Банк бус санхүүгийн үйл ажиллагаанд газар дээрх хяналт шалгалт хийх журам", 2009 оны 175 дугаар тогтоолоор баталсан "Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд зайны хяналт тавих журам", 2016 оны 71 дүгээр тогтоолоор баталсан "Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам"-ын 7 дугаар бүлэг, 1 дүгээр хавсралтын "СЗХ02004" маягт, 2 дугаар хавсралтын "Ё", "З" жагсаалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-д даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН