A

A

A

Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар А/543

Улаанбаатар хот

Жагсаалт батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.12 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Ус бохирдуулах аюултай бодисын жагсаалтыг хавсралтаар баталсугай.

2.Ус бохирдуулсны төлбөр тооцоход ус бохирдуулах аюултай бодисын жагсаалтыг мөрдүүлж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар /Ш.Мягмар/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /Н.Цагаанхүү/-т тус тус даалгасугай.

3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан "Жагсаалт батлах тухай" Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-294 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Н.Цэрэнбат