A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Дуудлага худалдаа зохион байгуулах болон шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааны/
Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 306

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Татварын ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.7 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Дуудлага худалдаа зохион байгуулах болон шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааны нийтлэг журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газар /Б.Заяабал/-т үүрэг болгосугай.

3.Тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан арга зүйгээр хангаж ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/-д даалгасугай.

САЙД Ч.ХҮРЭЛБААТАР