A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Жишиг норм батлах тухай /Автомашины 100 км гүйлтэд зарцуулах шатахуун зарцуулалтын/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 390

Улаанбаатар хот

Жишиг норм батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Автомашины 100 км гүйлтэд зарцуулах шатахуун зарцуулалтын жишиг норм"-ыг 1 дүгээр, "Автомашины 100 км гүйлтэд зарцуулах шатахуун зарцуулалтын үндсэн нормыг нэмэгдүүлэх болон бууруулах нөхцлүүд"-ийг 2 дугаар, "Автомашины шатахуун зарцуулалтын нормыг тооцоолох аргачлал, зөвлөмж, жишээ"-г 3 дугаар, "Автомашины эдэлгээний нөөцийн доод хязгаар буюу гүйлтийн норм"-ыг 4 дүгээр, "Автомашины сэлбэг хэрэгслийн эдэлгээний доод хязгаарын норм"-ыг 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Автомашины шатахуун зарцуулалтын жишиг норм, шатахуун зарцуулалтын жишиг нормыг нэмэгдүүлэх болон бууруулах нөхцлүүд, автомашин, түүний үндсэн агрегат, зангилаанууд, резин дугуй, зай хураагуурын эдэлгээний нөөцийн доод хязгаарын жишиг норм, түүнийг нэмэгдүүлэх болон хорогдуулах нөхцлүүдийг харгалзан өөрсдийн ажил үйлчилгээнийхээ онцлогт нийцүүлэн мөрдөж ажиллахыг автотээврийн байгууллага, аж ахуйн нэгж, автотээврийн хэрэгсэл бүхий иргэдэд зөвлөсүгэй.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Жишиг норм батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2004 оны 19 дүгээр тушаал, "Жишиг норм батлах тухай" Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2011 оны 224 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЭНХ-АМГАЛАН