A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМАГ

ГАЛШАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 01

Буянтбулаг

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 8.1.2 /А/, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Арванзургаа дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын хэмжээнд мөрдөгдөх энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлыг нэгж тарифийг 1 дүгээр хавсралтаар, энгийн хог хаягдлыг дарж, булшлах үйлчилгээний хураамжийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан тарифийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хураамжийг төсөвт төвлөрүүлэх нэгдсэн удирдлагаар ханган, хог хаягдлын менежментийг сайжруулж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Энхтайван/-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Мөнхтөр, татварын улсын байцаагч, багийн засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

ДАРГА П.ЭНХБААТАР