Хэвлэх DOC Татаж авах

БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

Сумын хэмжээнд жилээс жил ирэх тутам малын тоо толгой өсөж, газрын гарц муудан, ургамлын гарц, бүрэлдэхүүн хэсэг цөөрч зарим ургамал устаж бэлчээрийн доройтол, цөлжилтөд орох буюу бэлчээрийн даац хэтрэлт жилээс жилд нэмэгдсээр байна.

Иймд бэлчээрийн хэт ашиглалт, доройтол, талхлагдлаас сэргийлэх, цөлжилтийг сааруулах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхэд малчин өрх, малчдын байгууллага, (хэсэг, бүлэг, холбоо, нөхөрлөл) мал бүхий иргэдийн хүлээх үүргийг энэ журмаар зохицуулан хариуцлагажуулна.

Журам нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн байна.

Хоёр. Журмын зорилго

2.1.Бэлчээрийг зохистой ашиглахад оролцогчдыг хариуцлагажуулах эдийн засгийн хөшүүрэг бий болгох замаар бэлчээрийн даацад тохирсон, мал аж ахуйн үйлдвэрлэлийг бий болгоход оршино.

Гурав. Хэрэгжүүлэх арга зам

3.1.Бэлчээрийн төлөв байдлын мэдээллийг сумын бэлчээрийн менежментийн ажпын хэсэг, багийн Засаг дарга нар хамтран малчдад танилцуулна.

3.2.Багийн Иргэдийн нийтийн хурлаар батлагдсан бэлчээр ашиглалтын төлөвлөгөө нь сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдаа холбоотой байна.

3.3.Бэлчээр ашиглалтын талаар тухайн жилд хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэн батална.

3.4.Бэлчээрийн төлбөр ноогдуулснаас бусад малчин мал бүхий иргэн, төрийн албан хаагчийн болон өөр аймаг, сумаас нутаглаж буй малчин өрхийн малаас нэг хонин толгой тутамд гэрээнд заасны дагуу төлбөр хураамж тогтоон тухай багийн бэлчээр хамгаалах санд төвлөрүүлнэ.

3.5.Багийн Засаг дарга нь тухайн жилийн мал тооллогын дүнд тулгуурлан бэлчээр хамгаалах санд төвлөрүүлэх орлогыг тодорхойлно.

3.6.Малчин өрх бүр бэлчээр хамгаалах санд төлбөрийг жил бүрийн 06 сарын 01-ний дотор төлсөн байна.

3.7.3өвшөөрөлгүй орж ирсэн мал, айл өрхийг бэлчээр чөлөөлүүлэх ажлыг холбогдох эрх бүхий хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг /Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Татварын улсын байцаагч, Мал эмнэлгийн тасаг, Хөдөө, аж ахуйн тасаг, Цагдаагийн албан хаагч, багийн иргэдийн нийтийн хурлын дарга, багийн Засаг дарга/ хариуцан зохион байгуулна.

Дөрөв. Бэлчээр хамгаалах сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ.

4.1.Малчдын багийн хандивын санд оруулсан хөрөнгө

4.2.Төсөл хөтөлбөр

4.3.Орон нутгийн хөгжлийн сангаас хуваарилах хөрөнгө оруулалт

4.4.Хандив, тусламж , бусад эх үүсвэр

Тав. Бэлчээр хамгаалах сангийн үйл ажиллагаа

5.1.Баг бүр бэлчээр хамгаалах сантай байна.

5.2.Бэлчээр хамгаалах сангийн үйл ажиллагаа нь багийн малчид болон нийтэд ил тод нээлттэй байна.

5.3.Бэлчээр хамгаалах сангийн хөрөнгийн орлого, зарлагын гүйлгээг багийн Засаг дарга болон ашиг сонирхлын зөрчилгүй малчны нэг төлөөлөл хийж санхүүгийн анхан шатны баримтыг хөтөлнө.

Зургаа. Бэлчээр хамгаалах сангийн хөрөнгийн зарцуулалт

6.1.Тухайн багийн бэлчээр хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгийг зөвхөн сан бүрдүүлсэн малчид хуралдаж шийдвэр гарган бэлчээр ашиглалтыг сайжруулах дараах арга хэмжээнд зарцуулна.

Үүнд:

6.1.1.Доройтсон, хэт доройтсон бэлчээрийг нөхөн сэргээхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авах /Сэлгэх, өнжөөх, улирлын давхцалыг бууруулах гэх мэт/.

6.1.2..Ашиглагдахгүй бэлчээрийг ашиглах зорилгоор худаг уст цэг гаргах, хөв, цөөрөм байгуулах замаар бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх.

6.1.3.Багийн хадлангийн талбайг хамгаалах, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх

Бэлчээрт тархсан хортон мэргэчидтэй тэмцэх

6.1.5.Өөр аймаг, сумд отроор яваа малчин өрхүүддээ шаардлагатай үед сангаас дэмжпэг тусламж үзүүлэх.

Долоо. Бэлчээр хамгаалах сангийн тайлагналт

7.1.Бэлчээр хамгаалах сангийн тайланг багийн Засаг дарга хариуцан гаргана.

7.2.Бэлчээр  хамгаалах сангийн бүрдүүлэлт, хэрэгжүүлсэн арга хэмжээ, зарцуулсан хөрөнгийн үр дүнгийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан багийн Иргэдийн Нийтийн хуралд тайлагнаж, үнэлэлт, дүгнэлт авч ажиллана.

Найм. Бэлчээр хамгаалах сангийн хяиалт, шалгалт

8.1.Бэлчээр хамгаалах сан нь хяналтын зөвлөлтэй байна.

8.2.Хяналтын зөвлөлд тухайн багаас сонгогдсон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч болон малчдын төлөөлөлийг оролцуулан 3-5 хүний бүрэлдэхүүнтэй ажпын хэсгийн багийн Иргэдийн Нийтийн хурлаас байгуулна.

Ес. Сумын Засаг даргын чиг үүрэг

9.1.Газрын тухай хуулийн 52.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг тогтоох.

9.2.Сумын бэлчээрт өөр аймаг, сумын нутгаас отороор өвөлжиж, хаваржих болон нутаглах малыг оруулахдаа энэ журам болон багийн Иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг танилцуулж, зөвшилцсөний үндсэн дээр тухайн малчин өрхтэй гэрээ байгуулж бэлчээр нутгийг зааж өгч нэвтрүүлнэ.

9.3.Бэлчээрийн даацаас хэтэрсэн мал болон түүхий эд, бүтээгдхүүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах

9.4.Журмын  3.7-т заасан заалтыг үндэслэн тухай бүр ажлын хэсэг томилж журмыг хэрэгжүүлэх ажпыг зохион байгуулах, тайлагнах.

9.5.Сумын Засаг даргаас багуудын Засаг даргатай байгуулах батламжийн гэрээнд бэлчээрийн менежментийн төлөвлөгөө, бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмын хэрэгжилтийн үр дүнг тооцохоор тусгаж, хэрэгжилтийг харгалзан дүгнэдэг байх.

Арав. Багийн Иргэдийн Нийтийн хурлын чиг үүрэг

10.1.Бэлчээр хамгаалах сангийн бүрдүүлэлт, захиран зарцуулалтад хяналт тавина.

10.2.Ган зудын нөхцөлтэй уялдуулан тухайн багийн бэлчээрт өөр аймаг, сумаас отроор өвөлжиж, хаваржиж болох малын тооны дээд хязгаарыг сумын Засаг даргатай зөвшилцөж тогтооно.

10.З.Гадны аймаг, сумдаас орж ирэх отрын малыг зайлшгүй байлгах шаардлагатай үед тухайн аймаг, сумын Засаг даргатай гэрээ байгуулж баталгаажуулж оруулна.

10.4.Max бэлтгэх зорилгоор олон тооны малыг орон нутагт суурилан бэлчээрлэх тохиолдолд сумын Засаг даргатай гэрээ байгуулан ажиллана.

Арван нэг. Багийн Засаг даргын чиг үүрэг

11.1.Ган зудын нөхцөл үүссэн тохиолдолд өөр аймаг, сумын нутагт орж өвөлжиж, хаваржих айл өрхийн мал сүргийн тоог гаргаж сумын Засаг даргад танилцуулж, хэрэгжилтийг зохион байгуулан холбогдох газарт нь танилцуулан шийдвэрлэж ажиллах

11.2.Улс, аймаг, сумын аварга малчин, тэргүүний хамт олны тодорхойлолт гаргахдаа бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмыг хэрэгжүүлсэн байдлыг харгалзан үзнэ.

Арван хоёр. Журмыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллагын

үүрэг оролцоо

12.1.Бэлчээр хариуцлагажуулах журмыг дагаж мөрдөхөд холбогдох харилцааг зохицуулах гэрээг боловсруулан батлуулан гэрээний биелэлтийг ханган ажиллах.

12.2.Бэлчээр ашиглагчид, малчдад уламжлалт бэлчээр ашиглалт.доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, сайжруулах талаар сургалт зохион байгуулан бэлчээрийг зөв ашиглах дадлыг бий болгоход зөвлөх.

12.3.Бэлчээрийн хөнөөлт мэрэгчид хортон шавьжтай тэмцэх ажлыг малчдын оролцоотой зохион байгуулах.

Арван гурав. Бэлчээр ашиглагч малчин дараах эрх үүрэгтэй

13.1.Багийн бэлчээр ашиглалтын жилийн төлөвлөгөө боловсруулахад оролцох

13.2.Бэлчээр хамгаалах сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал гаргах, уг арга хэмжээний явц, гүйцэтгэлд болон сангийн зарцуулалтын байдалд хяналт тавих.

13.3.Бэлчээрийг өнжөөх, чөлөөлөх, сэлгэх, отор нүүдэл хийх талаар гаргасан шийдвэрийг дагаж мөрдөх

13.4.Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд тусгасан хуваарьт бэлчээрээс өөр бэлчээрт дур мэдэн нутаглахгүй байх

13.5.Гаднаас дур мэдэн айл өрх, мал сүрэг оруулж ирэх, зохих зөвшөөрөлгүй өвөлжөө, хаваржааг бусдад ашиглуулахгүй, түрээслүүлэхгүй байх

13.6.Хог хаягдал, малын сэг зэмээр байгаль орчин, хашаа хороо, бэлчээр, усны эх үүсвэрийг бохирдуулахгүй байх, тухай бүр цэвэрлэх.

13.7.Багийн иргэдийн Нийтийн хурлын зөвшөөрөлгүй өвөлжөө, хаваржаа барих, бэлчээрийг хашиж хамгаалахгүй байх

Арван дөрөв. Хүлээх хариуцлага

14.1.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Арван тав. Журам хүчин төгөлдөр болох

15.1.Энэхүү журмыг Хууль зүй, дотоод хэргийн яамны улсын нэгдсэн санд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болж дагаж мөрдөнө.