A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Журам шинэчлэн батлах тухай /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах/
Бүлэг: 1979

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар А/370

Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам"-ыг нэгдүгээр, "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөр"-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулахаар бүртгүүлж, гэрчилгээ авсан байгууллагуудад энэхүү журам шинэчлэн батлагдсантай холбоотой бэлтгэл хангуулах зорилгоор журмын 4.3, 4.4 дэх хэсэг, 4.1.2 дахь заалтыг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдсүгэй.

3. Энэхүү тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Алимаа/-т, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв /М.Даваабат/-д тус тус үүрэг болгосугай.

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/33 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД С.ЧИНЗОРИГ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар А/173

Улаанбаатар хот

Журам, хөтөлбөр шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам"-ыг нэгдүгээр, "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөр"-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Б.Батжаргал)-т, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв /М.Даваабат/-д тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/370 дугаар тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

САЙД Х.БУЛГАНТУЯА