A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 4676 дугаарт бүртгэв.

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 85

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

"Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль"-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2019 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Банкны тайлан мэдээ, мэдээлэл ирүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Хадгаламжийн даатгалын корпораци /Х.Бум-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.

ДАРГА О.ЭРДЭМБИЛЭГ

ЗХХАЭ-ийн 2020 оны 01 сарын 31-ний № 3-т нийтлэгдсэн.