- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хилийн цэсийн зургийг хадгалах, ашиглах, тэдгээрт орсон өөрчлөлтийг тусгах/
2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр
Дугаар 10
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Хилийн цэсийн зургийг хадгалах, ашиглах, тэдгээрт орсон өөрчлөлтийг тусгах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү тушаалаар батлагдсан журмыг иргэн, хуулийн этгээдэд сурталчлах, мэдээлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар /Ц.Ганхүү/-т даалгасугай.
3. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гүнболд/-т даалгасугай.
САЙД Х.БАДЕЛХАН
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2026 оны 7 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 127
Улаанбаатар хот
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1.Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудал Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжсэнтэй холбогдуулан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1/2056 дугаартай албан бичгээр ирүүлсэн саналын дагуу "Журам батлах тухай" (Хилийн цэсийн зургийг хадгалах, ашиглах, тэдгээрт орсон өөрчлөлт) Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актын талаарх мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасалт хийлгэх ажлыг зохион байгуулахыг Төрийн захиргааны удирдлагын газар (Б.Бат-Эрдэнэ)-т даалгасугай.
3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Баяраад үүрэг болгосугай.
САЙД Э.БАТ-АМГАЛАН
/Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2026 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан/
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх