A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМАГ

МАЛЧИН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 02

Цалгар

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", "з" заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:

Нэг.Малчин сумын хот тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрийн хувь хэмжээг нэгдүгээр хавсралтаар, хөдөө аж ахуйн газрын төлбөрийн хувь хэмжээг хоёрдугаар хавсралтаар, Зам, шугам сүлжээний газрын төлбөрийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр.Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Сайжрах/-д даалгасугай.

Гурав.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын нарийн бичгийн дарга /Б.Ариунболд/-д үүрэг болгосугай.

Дөрөв.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2010 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Б.БАТХҮҮ

УВС АЙМАГ МАЛЧИН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А/01

Цалгар

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоох болсонтой холбогдуулан Сумын ИТХ-ын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/02 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэхүү тогтоолыг хуулийн дагуу хугацаанд нь холбогдох газарт хүргүүлж, захиргааны актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулж ажиллахыг ИТХ-ын н/б-ийн дарга /Б.Ариунболд/, мэргэжилтэн /О.Сүхбат/ нарт даалгасугай.

ДАРГА Б.БУМЦЭНД