A

A

A

Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар А-26

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Баяжуулсан хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Баяжуулсан хүнс үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Журмыг улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг хуулийн хэлтэс /Э. Цолмонжаргал/, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газар /Т.Гантогтох/-т тус тус даалгасугай.

САЙД Ч. УЛААН