A

A

A

Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ТҮҮНИЙГ НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар А/234

Улаанбаатар хот

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 271 дугаар зүйлийн 271.6.2 дахь заалт, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дах хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн тайлан" ТТ-19 маягтыг 1 дүгээр, "Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн тайлан /Маягт ТТ-19/-гийн хавсралт мэдээг 2 дугаар, "Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягт нөхөх заавар"-ыг 3 дугаар, "Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн тайлангийн хавсралт нөхөх заавар"-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2. Шинээр батлагдсан тайлангийн маягтын дагуу 2019 оны 4 дүгээр улирлын тайлант хугацаанаас эхлэн тайлан, мэдээг сум, дүүргийн ан амьтны нөөц ашигласны төлбөр хураан авах эрх бүхий албан тушаалтнаас хүлээн авч төлбөрийн тооцоо хийхийг аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт даалгасугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татвар төлөгчтэй харилцах газар /Д.Цогзолмаа/, тайлангийн маягт, мэдээг цахим тайлангийн системд нэвтрүүлэхийг Мэдээллийн технологи, статистикийн төв /Х.Батбаяр/-т тус тус үүрэг болгосугай.

4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн А/11 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан "Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягт ТТ-19, түүний хавсралт, Маягт ТТ-19-ийг нөхөх заавар"-ыг хүчингүй болгосугай.

ДАРГА Б.ЗАЯАБАЛ

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар А/112

Улаанбаатар хот

ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ХАВСРАЛТ МЭДЭЭ, НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн тайлан"-гийн маягт /ТТ-16/-ыг 1 дүгээр хавсралтаар,"Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хавсралт мэдээ" /ХМ-16(А)/-г 2 дугаар хавсралтаар, "Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягт, хавсралт мэдээг нөхөх заавар"-ыг 3 дугаар хавсралтаар, "Усны нөөц ашигласны төлбөрийн тайлан"-гийн маягт /ТТ-17(1)/-ыг 4 дүгээр хавсралтаар, "Усны нөөц ашигласны төлбөрийн хавсралт мэдээ" /ТТ-17(1)А/-г 5 дугаар хавсралтаар, "Усны нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягт, хавсралт мэдээг нөхөх заавар"-ыг 6 дугаар хавсралтаар, "Рашааны нөөц ашигласны төлбөрийн тайлан"-гийн маягт/ТТ-17(2)/-ыг 7 дугаар хавсралтаар, "Халуун рашааны нөөц ашигласны төлбөрийн хавсралт мэдээ" /ТТ-17(2)А/-г 8 дугаар хавсралтаар, "Хүйтэн рашааны нөөц ашигласны төлбөрийн хавсралт мэдээ" /ТТ-17(2)Б/-г 9 дүгээр хавсралтаар,"Рашааны нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягт, хавсралт мэдээг нөхөх заавар"-ыг 10 дугаар хавсралтаар, "Ойн нөөц ашигласны төлбөрийн тайлан"-гийн маягт /ТТ-18/-ыг 11 дүгээр хавсралтаар, "Ойн нөөц ашигласны төлбөрийн хавсралт мэдээ" /ТТ-18(А)/-г 12 дугаар хавсралтаар, "Ойн дагалт баялгийн нөөц ашигласны төлбөрийн хавсралт мэдээ" /ТТ-18(Б)/-г 13 дугаар хавсралтаар, "Ойн нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягт, хавсралт мэдээг нөхөх заавар"-ыг 14 дүгээр хавсралтаар, "Ан амьтаны нөөц ашигласны төлбөрийн тайлан"-гийн маягт /ТТ-19/-ыг 15 дугаар хавсралтаар, "Ан амьтаны нөөц ашигласны төлбөрийн хавсралт мэдээ" /ТТ-19(A)/-г 16 дугаар хавсралтаар,"Ан амьтаны нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягт, хавсралт мэдээг нөхөх заавар"-ыг 17 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Тушаалын хавсралтаар батлагдсан тайлангийн маягт,хавсралт мэдээний загварыг цахим тайлангийн системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Мэдээллийн технологийн төв /Б.Алтанхуяг/-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Б.Буяннэмэх/-т тус тус үүрэг болгосугай.

3.Батлагдсан маягтыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг Татварын Ерөнхий газрын харьяа нэгж, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт даалгасугай.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/230, 231, 232, 233, 234 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.ЗАЯАБАЛ