Хэвлэх DOC Татаж авах

“Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн

хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, хорогдуулах шинээр хувьцаа

гаргах, худалдах,шилжүүлэхэд мөрдөх журам”-ын 2 дугаар хавсралт

 

ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭ, БҮТЭЦ, ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ӨРГӨДӨЛД

ХАВСАРГАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

 

Баримт бичгийн төрөл

Хуудасны тоо

1

Өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, шийдвэр, холбогдох гэрээ хэлцэл, нотлох баримт бичиг

 

2

Иргэний хуулийн дагуу өмчлөх эрхээ өвлүүлсэн, бэлэглэсэн тухай хэлцэл, нотлох баримт бичиг

 

3

Хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигчийн хүргүүлсэн саналыг бусад хувьцаа эзэмшигчдэд мэдэгдсэн албан бичгийн хуулбар

 

4

Шинээр орж буй хувьцаа эзэмшигчийн хувьд хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулах мөнгөн хөрөнгийн гарал үүслийн талаарх тодорхойлолт, хууль ёсны үйл ажиллагаанаас олсон орлогоос бүрдэж буйг нотлох баримт бичиг

 

5

Хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулах мөнгөн хөрөнгийг дансанд байршуулсан болохыг тодорхойлсон банкны тодорхойлолт, дансны хуулга

 

6

ББСБ нь хувь хөрөнгөө хуримтлагдсан ашгаар нэмэгдүүлж буй тохиолдолд тухайн жилүүдийн аудитлагдсан санхүүгийн тайлан, харьяалах татварын байгууллагаас баталгаажуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан

 

7

Нэмэлт өөрчлөлт оруулсан дүрмийн эх хувь

 

8

Шаардлагатай бусад