A

A

A

Бүлэг: 1979

СҮХБААТАР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 10/04

Баруун-Урт сум

ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1.4, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хэмжээг 1 дүгээр хавсралтаар, хувиараа зорчигч эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хэмжээг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /У.Болдхүү/, Цагдаагийн газар /Н.Лхагвасайхан/, Татварын хэлтэс /М.Эрдэнэ/, Сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарт үүрэг болгосугай.

ДАРГА Б.МӨНХБАТ