- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХЭРЛЭН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

ХЭНТИЙ АЙМАГ
ХЭРЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 02
Чингис хот
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2."е", 18.1.2."з", 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Аравдугаар хуралдаанаас ТОГТООХ НЬ:
1.Сумын "Бэлчээр ашиглах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Бэлчээр ашиглах журмыг нийтэд сурталчлан, зорилтот арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж, хэрэгжилтийн үр дүнг жилийн эцэст сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж, ажиллахыг Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч /Ц.Идэрбат/-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг тооцож ажиллахыг Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, Хөдөөгийн хөгжлийн бодлогын хороо /Г.Бат-Эрдэнэ/-нд даалгасугай.
ДАРГА Ч.ГАНХУЯГ

ХЭНТИЙ АЙМГИЙН ХЭРЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр
Дугаар 05
Хэрлэн сум
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.6 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хорин нэгдүгээр хуралдаанаас ТОГТООХ НЬ:
1.Сумын "Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Бэлчээр ашиглах журмыг нийтэд сурталчлан, зорилтот арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж, хэрэгжилтийн үр дүнг жилийн эцэст сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч (М.Шүрэнцэцэг)-д үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж, биелэлтийг тооцож ажиллахыг Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Газрын харилцаа, хот, ХАА-н хөгжил, Байгаль орчин, Аялал жуулчлалын бодлогын хороо (Э.Амарсайхан)-нд даалгасугай.
4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Г.БАТ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
