A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Зөвлөмж авах хүсэлтэд тавигдах шаардлага, зөвлөмжийг олон нийтэд мэдээлэх, хүчингүй болгох/
Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 295

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Татварын ерөнхий хуулийн 78 дугаар зүйлийн 78.7 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Зөвлөмж авах хүсэлтэд тавигдах шаардлага, зөвлөмжийг олон нийтэд мэдээлэх, хүчингүй болгох журам"-ыг хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газар /Б.Заяабал/-т үүрэг болгосугай.

3.Тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан арга зүйгээр хангаж ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/-д даалгасугай.

САЙД Ч.ХҮРЭЛБААТАР