A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
  • ЦАГИЙН ХЯЗГААР ТОГТООХ ТУХАЙ /Аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг/
Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар А/88

Номгон

ЦАГИЙН ХЯЗГААР ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын а, ж, "Архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг хавсралт ёсоор баталсугай.

2.Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хязгаарыг мөрдүүлж, хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар /Ц.Анхбаяр/-т, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү захирамжийг холбогдох хууль, журмын дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авч, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /Д.Сарангарав/-т даалгасугай.

ДАРГА Г.БАТЖАРГАЛ

МОНГОЛ УЛС БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар А/468

Номгон

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.21, 60 дугаар зүйлийн 60.1.21, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг шинэчлэн хавсралт ёсоор баталсугай.

2.Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хязгаарыг мөрдүүлж, тогтмол хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа (З.Баянжаргал), сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Баянхонгор сумын хэмжээнд 24 цагийн 3 хүртэлх хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч, тогтмол хяналт тавьж ажиллахыг Баянхонгор сумын Засаг дарга (Г.Энхбаяр), Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа (З.Баянжаргал) нарт тус тус үүрэг бологосугай.

4.Дээрх 24 цагийн хүнсний дэлгүүрүүд хавсралтад заасан цагийн хязгаараас бусад цагт согтууруулах ундаа худалдан борлуулахгүй, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй, үйл ажиллагаагаа холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд хариуцлагатайгаар явуулж, зөрчил, дутагдалгүй ажиллахыг аж ахуйн үйлчилгээ эрхлэгч нарт тус тус үүрэг болгосугай.

5.Архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулах, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эерэг дадал зуршлыг бий болгоход чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах, энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үүсгэл санаачилгыг дэмжиж, хамтран ажиллахыг нийт төрийн байгууллагуудын дарга, эрхлэгч, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

6.Энэхүү захирамжийг холбогдох хууль, журмын дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авч, захирамжийг хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга (Д.Сарангарав)-д даалгасугай.

7.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан "Цагийн хязгаарыг тогтоох тухай" аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ний өдрийн А/88 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.МӨНХСАЙХАН