A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 90

Улаанбаатар хот

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дэх заалтын "е/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам" гэсэн хэсэгт дор дурдсан агуулгатай 9 дэх дэд заалт нэмсүгэй:

"9. Санхүү, хөрөнгө оруулалтын газар."

3. "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дэх заалтын "е/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам" гэсэн хэсгийн "1.Бодлого, төлөвлөлтийн газар (нийгмийн хамгааллын бодлогын хэлтэс, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэстэй)" хэсгээс "хэлтэс хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн" гэснийг, мөн "3.Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, санхүүгийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй)" гэсэн хэсгээс "санхүүгийн хэлтэс" гэснийг тус тус хассугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 81 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр", мөн "Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 110 дугаар тогтоолын 4, 5, 6, 7, 8 дахь заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 231

Улаанбаатар хот

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтыг Засгийн газрын 2022 оны 89 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

2.1. Бодлого, төлөвлөлтийн газар (Мэдээллийн технологи, статистикийн хэлтэстэй);

2.2. Төрийн захиргааны удирдлагын газар (Хууль, эрх зүйн хэлтэс, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтэс, Гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтэстэй);

(Засгийн газрын 2022 оны 89 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

2.3.Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих хэлтэс, Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хэлтэстэй);

(Засгийн газрын 2022 оны 89 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)

2.4. Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хөгжлийн хэлтэстэй);

(Засгийн газрын 2022 оны 89 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

2.5. Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

2.6.Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

(Засгийн газрын 2022 оны 89 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)

2.7. Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэстэй);

2.8. Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй);

2.9. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

2.10.Салбарын хяналтын газар.

(Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 469 дүгээр тогтоолоор нэмсэн)

3. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны орон тооны дээд хязгаарыг 144 байхаар тогтоосугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 469 дүгээр тогтоол, Засгийн газрын 2023 оны 378 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)

4. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дэх заалтын "е" дэд, мөн тогтоолын хавсралтаар баталсан "Яамдын орон тооны хязгаар"-ын 6 дахь заалт, "Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 110 дугаар тогтоол, "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 90 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА