A

A

A

Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ТҮҮНИЙГ НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар А/45

Улаанбаатар хот

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7, 77.7.3, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Ус бохирдуулсны төлбөрийн тайлан" ТТ-25 маягтыг 1 дүгээр хавсралтаар, "Бохирдуулагч бодист жишиг хэмжээгээр ногдуулсан мэдээ" маягт ТТ-25-1-г 2 дугаар хавсралтаар, "Жинлэгдэх бодист ногдуулсан мэдээ" маягт ТТ-25-2-г 3 дугаар хавсралтаар, "Органик бодист ногдуулсан мэдээ" маягт ТТ-25-3-г 4 дүгээр хавсралтаар, "Эрдэс бодист ногдуулсан мэдээ" маягт ТТ-25-4-г 5 дугаар хавсралтаар, "Хүнд металлд ногдуулсан мэдээ" маягт ТТ-25-5-г 6 дугаар хавсралтаар, "Аюултай бохирдуулах бодист ногдуулсан мэдээ" маягт ТТ-25-6-г 7 дугаар хавсралтаар Ус бохирдуулсны төлбөрийн тайлан ТТ-25- ийг нөхөх заавар, Ус бохирдуулсны төлбөрийн тайлан Маягт ТТ-25-ын хавсралт мэдээ/1,2,3,4,5,6/-г нөхөх зааврыг 8 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2. Шинээр батлагдсан тайлангийн маягтын дагуу 2020 оны 1 дүгээр улирлын тайлант хугацаанаас эхлэн тайлан, мэдээг ус бохирдуулагч иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас хүлээн авч төлбөрийн тооцоо хийхийг Том татвар төлөгчийн газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт даалгасугай.

3. Тайлангийн маягт батлагдсантай холбогдуулан хаягдал усны бохирдол тодорхойлох лабораторийн мэдээллийг цахим хэлбэрээр авч татварын тайлан хүлээн авах, ногдуулалтын хяналтад ашиглах нөхцөл бололцоог хангаж ажиллахыг Хуулийн хэрэгжилтийг хангах газар /Д.Мөнхтамир/-т, Эрсдэлийн удирдлагын газар /Б.Батсайхан/-т тус тус үүрэг болгосугай.

4. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Д.Хүрэлчулуун/-т, тайлангийн маягт, мэдээг цахим тайлангийн системд нэвтрүүлэхийг Мэдээллийн технологийн төв /Х.Батбаяр/-т тус тус үүрэг болгосугай.

5. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн А/10 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Ус бохирдуулсны төлбөрийн тайлан ТТ-25 маягт, Ус бохирдуулсны төлбөрийн тайлан ТТ-25 ийг нөхөх заавар"-ыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Б.ЗАЯАБАЛ

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А/50

Улаанбаатар хот

Тайлангийн маягт, хавсралт мэдээ, нөхөх заавар батлах тухай

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2, 77 дугаар зүйлийн 77.7, 77.7.3, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Ус бохирдуулсны төлбөрийн тайлан"-гийн маягт /ТТ-25/-ыг 1 дүгээр хавсралтаар, "Хаягдал усанд агуулагдах жинлэгдэх бодис, органик бодис, эрдэст бодис, хүнд металл бодис, аюултай бохирдуулах бодисын хэмжээгээр ногдуулсан төлбөрийн мэдээ" /ХМ-25(1)/-г 2 дугаар хавсралтаар, "Хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээгээр ногдуулсан төлбөрийн мэдээ" /ХМ-25(2)/-г 3 дугаар хавсралтаар, нөхөх зааврыг 4 дүгээр хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2. Тушаалын хавсралтаар батлагдсан тайлангийн маягт, хавсралт мэдээний загварыг цахим тайлангийн системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Мэдээллийн технологийн төв /Б.Алтанхуяг/-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Б.Буяннэмэх/ -т тус тус үүрэг болгосугай.

3. Батлагдсан маягтыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг Татварын ерөнхий газрын харьяа нэгж, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт даалгасугай.

4. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/45 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.ЗАЯАБАЛ