A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ, МАЯГТ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар А/372

Улаанбаатар хот

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.16 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, сонгогч шилжих журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт-Маягт 1"-ийг 2 дугаар хавсралтаар, "Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалт-Маягт 2"-ыг 3 дугаар хавсралтаар, "Сонгогчдын нэрийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг тусгасан тухай тэмдэглэл-Маягт 3"-ыг 4 дүгээр хавсралтаар, "Сонгогч шилжих хүсэлт-Маягт 4"-ийг 5 дугаар хавсралтаар, "Сонгогч шилжих хуудас-Маягт 5"-ыг 6 дугаар хавсралтаар, "Сонгогч шилжин ирсэн хуудас- Маягт 6"-г 7 дугаар хавсралтаар, "Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай лавлагаа - Маягт 7"-г 8 дугаар хавсралтаар, Сонгогчийн бүртгэлийн хуудасны загварыг 9 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ тушаалын хэрэгжилтийг хангаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Иргэний улсын бүртгэлийн газар /Т.Нармандах/, Мэдээллийн технологийн газар /Д.Ган-Эрдэнэ/, аймаг, нийслэл дэх Улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга нарт, энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дэд дарга /Д.Дэлгэрсайхан/-д тус тус үүрэг болгосугай.

ДАРГА Б.БААСАНДОРЖ

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр

Дугаар А/21

Улаанбаатар хот

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 48 дугаар тэмдэглэлийн хэрэгжилтийг хангах зорилгоор эрх зүйн хэм хэмжээний үйлчлэл дуусч, цаашид дагаж мөрдөх шаардлагагүй дараах тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай:

1.1.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн "Журам, маягт, загвар батлах тухай" А/372 дугаар тушаал;

1.2.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн "Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн хэсгийн дугаарыг тогтоох тухай" А/416 дугаар тушаал.

2.Энэ тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд холбогдох өөрчлөлтийг тусгуулахыг Тамгын газрын Эрх зүйн хэлтэс /Б.Хэрлэнчимэг/-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Г.Цолмон/-т тус тус даалгасугай.

ДАРГА Д.ДЭЛГЭРСАЙХАН