A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛС

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр

Дугаар 02

Улаанбаатар хот

"ДААТГАЛЫН БАГЦ ДҮРЭМ"-ИЙГ БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.3, 6.2.4, Даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Даатгалын багц дүрэм"-ийг хавсралтаар баталсугай.

2."Даатгалын багц дүрэм" хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс эхлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 76, 176, 187, 190, 194 дүгээр, 2008 оны 22, 66, 80, 101, 212, 270 дугаар, 2009 оны 271, 273, 276 дугаар, 2010 оны 149, 171 дүгээр, 2012 оны 03 дугаар, 2013 оны 174, 250, 410, 411 дүгээр, 2014 оны 360 дугаар, 2015 оны 407 дугаар, 2016 оны 48, 49, 50, 70, 105 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /М.Өлзийбат/-нд даалгасугай.

ДАРГА С.ДАВААСҮРЭН

/Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 434 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/