Хэвлэх DOC Татаж авах
Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 дүгээр сарын 
09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан 

“Даатгалын багц дүрэм”-ийн арвангуравдугаар хавсралт

 

ДААТГАГЧИЙН ДАВХАР ДААТГАЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь даатгагчийн давхар даатгалын төлөвлөгөө, давхар даатгалын төлөвлөгөөний нарийвчилсан тайлан, тэдгээрт тавигдах шаардлагыг тодорхойлох, биелэлтэд Санхүүгийн зохицуулах хороо (цаашид “Хороо” гэх)–ноос хяналт тавихтай холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Хоёр. Давхар даатгалын төлөвлөгөө, түүнд тавигдах шаардлага

2.1.Давхар даатгалын төлөвлөгөө нь давхар даатгалын стратеги төлөвлөгөө, жилийн төлөвлөгөөнөөс бүрдэнэ.

2.2.Давхар даатгалын стратеги төлөвлөгөө нь тухайн даатгагчийн давхар даатгалын бодлогыг тодорхойлох үндсэн баримт бичиг байх бөгөөд даатгагчийн бизнес төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж, төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх) эсвэл хувьцаа эзэмшигч/хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлуулна. Давхар даатгалын стратеги төлөвлөгөөнд дараах мэдээллийг тусгана:

2.2.1.Даатгагчийн хүлээж болох нийт эрсдэлийн дээд хязгаар болон даатгалын нэг гэрээгээр хүлээх эрсдэлийн дээд хэмжээг тодорхойлох нөхцөл;

2.2.2.Давхар даатгагч, давхар даатгалын зуучлагчийг сонгох, түүний үйл ажиллагааны найдвартай, хэвийн байдлын талаар үнэлэлт, дүгнэлт гаргах үйл ажиллагааны талаар;

2.2.3.Давхар даатгалын үйл ажиллагаанд тавих хяналт, тайлагнал, дотоод хяналтын дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, давхар даатгалын үйл ажиллагааг хариуцаж ажиллах боловсон хүчний нөөцийн талаар;

2.2.4.Давхар даатгалын нөхөн төлбөр болон хохирлын нөхөн төлбөрийг төлөх үйл ажиллагаа нь цаг хугацааны хувьд хоорондоо тохирохгүй байх нөхцөлд бэлэн мөнгөний урсгалыг зохицуулах арга зам;

2.2.5.Факультатив / даатгагч нь даатгуулагчийн өмнө хүлээсэн эрсдэлийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь даатгалын гэрээ тус бүрээр давхар даатгагчтай тохиролцож давхар даатгуулах үйл ажиллагаа/, гэрээт давхар даатгал /даатгагч давхар даатгуулахаар санал болгосон даатгалын эрсдэлийг давхар даатгагч тохиролцсон хязгаарын хүрээнд шууд давхар даатгах үйл ажиллагаа/ болон бусад давхар даатгалын хэлбэрт хамрагдах шалгуур үзүүлэлтийн талаар.

2.3.Давхар даатгалын жилийн төлөвлөгөө нь даатгагчийн тухайн жилд хэрэгжүүлэх давхар даатгалын үйл ажиллагааны төлөвлөлтийг тодорхойлох баримт бичиг байх бөгөөд даатгагчийн давхар даатгалын стратеги төлөвлөгөөтэй уялдуулан жил бүр боловсруулж, төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх) эсвэл хувьцаа эзэмшигч/хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлуулна. Давхар даатгалын жилийн төлөвлөгөөнд дараах мэдээллийг тусгана.

2.3.1.Даатгагчийн хүлээж чадах нийт эрсдэлийн дээд хязгаар болон даатгалын нэг гэрээгээр хүлээх эрсдэлийн дээд хэмжээг давхар даатгалын стратеги төлөвлөгөөнд заасан аргачлалын дагуу тодорхойлсон талаар;

2.3.2.Хамтарч ажиллах давхар даатгагч, давхар даатгалын зуучлагч нарын жагсаалт;

2.3.3.Давхар даатгуулах үйл ажиллагааг эрхлэх, түүний хяналт, тайлагналын талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар (шинээр бий болгох бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, тайлагнал, үүнтэй холбоотой хэлэлцүүлэг хийх журам зэрэг);

2.3.4.Өөрт үлдээх даатгалын эрсдэлийн хязгаар (даатгалын хэлбэр, бүтээгдэхүүн тус бүрээр);

2.3.5.Факультатив болон гэрээт давхар даатгалд хамруулах даатгалын хэлбэр,бүтээгдэхүүн, давхар даатгалын хэмжээ.

2.4.Даатгагч давхар даатгалын төлөвлөгөөг боловсруулахдаа дараах зарчмыг баримтална. Үүнд:

2.4.1.Даатгагч нь өөртөө үлдээх гэрээний эрсдэлийн хэмжээнд тохирсон хөрөнгийн чадвартай байх ба хэрэв даатгалын нэг удаагийн тохиолдол болоход даатгалын гэрээний дагуу даатгуулагчийн өмнө хүлээсэн эрсдэлийн хариуцлагын хэмжээ нь даатгагчийн нийт хөрөнгийн хэмжээнээс давахаар байвал даатгагч тухайн даатгалын эрсдэлийн хариуцлагыг давхар даатгагчид заавал даатгуулах;

2.4.2.Даатгагч нь давхар даатгагчид шилжүүлэх даатгалын эрсдэлийн хэмжээг тогтоохдоо  давхар даатгагч тус бүрийн гэрээний үүргээ биелүүлэх санхүүгийн чадавхийг үнэлж дүгнэх;

2.4.3.Даатгагч нь даатгалын эрсдэлээ тараан байршуулах;

2.4.4.Даатгагч нь давхар даатгалын гэрээ байгуулах, түүний биелэлт, давхар даатгалын нэхэмжлэл, нөхөн төлбөр, эрсдэлийн байдалд хяналт тавих үүрэг бүхий дотоод хяналтын нэгжтэй байх;

2.4.5.Даатгалын тодорхой нэг зүйлийн эрсдэлийг давхар даатгуулах гэрээний нөхцөл нь анхны даатгалын гэрээний нөхцөлөөс буурахгүй буюу илүү таатай нөхцөлтэй байх;

2.4.6.Даатгагч төлбөрийн чадваргүй болж, даатгалын нөхөн төлбөрийг төлж чадахгүй болсонэсвэл даатгуулагч хүсэлт гаргасан тохиолдолд давхардаатгагч даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид шууд олгож, даатгагчийг гэрээт үүргээс чөлөөлөх нөхцөл /Cut through clause/-ийг давхар даатгалын гэрээнд тусгах;

2.4.7.Даатгагч нь энэ журмын 2.2.2 болон 2.3.2-т заасан давхар даатгагч, давхар даатгалын зуучлагчийг сонгохдоо дараах зүйлсийг харгалзан үзэх;

2.4.7.1.Хорооноос давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан  давхар даатгагч, давхар даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан давхар даатгалын зуучлагч;

2.4.7.2.Хорооноос давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй буюу гадаад улсад байгуулагдаж, харьяалагдах орны зохицуулалтын байгууллагын хяналтад байдаг, Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна давхар даатгагч, давхар даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг, эсхүл түүнийг төлөөлсөн этгээд:

1/ “A.M.Best Company”-ийн “А-“-аас дээш;

2/ “Standard and Poors”, “Fitch Group”-ийн “BBB”-ээс дээш;

3/ “Moody’s Corporation”-ийн “Ваа”-аас дээш;

4/ Rating Agency Expert RA – “A”-аас дээш;

2.4.7.3 Хэрэв даатгагч нь энэ журмын 2.4.7.1 болон 2.4.7.2-т заасан шаардлагыг аль алийг нь хангахааргүй давхар даатгагч, давхар даатгалын зуучлагчтай хамтран ажиллахаар бол тухайн давхар даатгагч, давхар даатгалын зуучлагчийн дэлгэрэнгүй танилцуулга, сонгох үндэслэл, шаардлагыг давхар даатгалын төлөвлөгөөнд тодорхой тусгах ба Хороо зөвшөөрөх эсэхийг шийдвэрлэнэ.   

2.5.Даатгагч ньдавхар даатгалын стратеги төлөвлөгөөгэнэ журмын 2.2-т заасны дагуу батлуулснаас хойш ажлын 10 хоногийн дотор, давхар даатгалын жилийн төлөвлөгөөг өмнөх оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор Хороонд ирүүлнэ.

2.6.Хороо даатгагчийн давхар даатгалын төлөвлөгөө энэ журмын 2.2, 2.3-т заасан шаардлагыг бүрэн хангасан, түүнд тусгагдах мэдээлэл нь үнэн зөв, бодитой байна гэж үзвэл  даатгалын төлөвлөгөөг Хороонд ирүүлсэн өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор Хорооны хяналт шалгалт, зохицуулалтын асуудал эрхэлсэн газар хянаж, даатгагчид хариуг хүргүүлнэ. Хэрэв давхар даатгалын төлөвлөгөөг шаардлага хангаагүй гэж үзвэл Хороо уг төлөвлөгөөг буцаах үндэслэлийн хамтаар даатгагчид албан бичгээр хүргүүлнэ.

2.7.Даатгагч нь энэ журмын 2.6-д заасны дагуу Хорооноос хянаж, шаардлага хангасан гэж үзсэн давхар даатгалын төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулах ба давхар даатгалын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд энэ тухай хүсэлтээ Хороонд бичгээр мэдэгдэж, шинэчлэгдсэн төлөвлөгөөг ирүүлэх ба Хороо энэ журмын 2.6-д заасны дагуу хянаж, даатгагчид хариуг хүргүүлнэ.

Гурав. Даатгагчийн давхар даатгалын төлөвлөгөөний нарийвчилсан тайлан

3.1.Даатгагч нь давхар даатгалын төлөвлөгөөний нарийвчилсан тайланг (цаашид “давхар даатгалын тайлан” гэх) энэ журмын 2.3-т заасан давхар даатгалын жилийн төлөвлөгөөний дагуу гаргаж, төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх) эсвэл хувьцаа эзэмшигч/хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж, баталгаажуулсны дараа жил бүрийн 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор Хороонд ирүүлнэ.

3.2.Давхар даатгалын тайланд давхар даатгалын хамралт, эрсдэл, хураамж, нөхөн төлбөр, давхар даатгалын гэрээ хэлцэл, тэдгээрийн дугаар, давхар даатгагч болон давхар даатгалын зуучлагчийн нэрсийн жагсаалт, давхар даатгалын үйл ажиллагааны үр дүнг дэлгэрэнгүй харуулсан санхүүгийн тайлан зэргийг тодорхой тусгахаас гадна дараах материалыг хавсаргана. Үүнд:

3.2.1.Даатгагчийн давхар даатгалын үйл ажиллагаанд хийсэн дотоод хяналтын тайлан;

3.2.2.Давхар даатгалын гэрээний хуулбар, тэдгээрт оруулсан өөрчлөлтүүд;

3.2.3.Даатгалын гэрээ болон давхар даатгалын гэрээний нөхцөлийн зөрүүний талаарх мэдээлэл;

3.2.4.Давхар даатгагч даатгалын эрсдэлийг даатгах болсныг баталгаажуулсан баримт буюу давхар даатгалын гэрээний нөхцөлийн хураангуй болон шаардлагатай бусад мэдээллийг тусгасан “Давхар даатгалын баталгаа”(reinsurance slip)-ны хуулбар;

3.2.5.Давхар даатгалын зуучлагчаас даатгагчид ирүүлсэн давхар даатгалын гэрээ байгуулагдсаныг нотлох баримт буюу давхар даатгалын гэрээний нөхцөлийн хураангуйг тусгасан “Давхар даатгалын мэдэгдэл” (cover note)-ийн хуулбар;

3.2.6.Давхар даатгалын хугацаат төлбөрийн баримтуудын хуулбар (төлбөрийн шилжүүлэг хийгдсэн тохиолдол бүрт);

3.2.7.Дотоод хяналт шалгалтын тайлан, шалгалтын мөрөөр авсан арга хэмжээний талаарх танилцуулга, тодруулга;

3.2.8.Энэ журмын 1 болон 2 дугаар хавсралт загварын дагуу гаргасан “Давхар даатгалын гэрээний мэдээлэл”/Даатгагч энэ мэдээллийг Хороонд цаасаар ирүүлэхээс гадна цахим хэлбэрээр ирүүлнэ/;

3.2.9.Бусад материал.

3.3.Давхар даатгалын тайлангийн бодитой эсэхэд Хороо хяналт тавих ба шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Хороо нэмэлт материал шаардаж болно.

3.4.Хороо даатгагчийн давхар даатгалын гэрээний нууцлалыг хадгалах, уг гэрээний талаарх мэдээллийг хуульд зааснаас бусад, эсхүл даатгагч өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд бусдад өгөхийг хориглоно.

Дөрөв. Хяналт, хариуцлага

4.1.Хороо нь энэ журмын биелэлтэд хяналт тавьж ажиллах бөгөөд журмыг зөрчсөн этгээдэд Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

“Даатгагчийн давхар даатгалын төлөвлөгөөнд

тавигдах шаардлага”-ын 1 дүгээр хавсралт

 

 

МАЯГТ СЗХ04153.Факультатив давхар даатгалын гэрээний мэдээлэл

Даатгагчийн нэр.............................................                                                                                                                                                                                                                                                  20...оны ... сарын ...-ны өдөр

Огноо

Даатгалын гэрээний дугаар

Даатгалын бүтээгдэхүүн

Даатгалын үнэлгээ

Даатгалын хураамж

Давхар даатгалын хураамж

Даатгалын зуучлагчаар дамжсан эсэх*

 Давхар даатгагч

Давхар даатгалын нөхцөл**

Эрсдэлийн хувь***

Хариуцлагын хязгаар****

Шимтгэл /Commision/

Давхар даатгалд ногдох нөөц сангийн хэмжээ

Нийт нөхөн төлбөр

Үүнээс: Давхар даатгагчаас төлсөн нөхөн төлбөр

Шууд

Дотоодын зуучлагч

Гадаадын зуучлагч

Хувь тэнцүүлсэн /proportional/

Хувь тэнцүүлээгүй

/non-proportional/

Даатгагч хариуцах хувь

Давхар даатгагч хариуцах хувь

 Даатгагч хариуцах дээд хэмжээ

Давхар даатгагч хариуцах дээд хэмжээ

quota share

surplus share

Stop loss

Excess of loss

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийт

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Маягт нөхөх заавар:

* Даатгалын зуучлагчаар дамжсан эсэх- даатгалын зуучлагчаар дамжуулсан тохиолдод зуучлагч компанийн нэрийг бичих; Даатгагч давхар даатгагчтай шууд гэрээ байгуулсан тохиолдолд багана 8 ("шууд")-г сонгох þ

** Давхар даатгалын нөхцөл- давхар даатгалын гэрээний нөхцөлийг сонгох þ

***Эрсдэлийн хувь хэмжээ- Давхар даатгагчтай quota share, surplus share  нөхцөлөөр гэрээг хийсэн тохиолдолд даатгагч болон давхар даатгагчид хариуцах хувь хэмжээг бөглөх. Хэрэв хэд хэдэн давхар даатгагч оролцох тохиолдолд хариуцах хэмжээг тус бүрээр мөр нэмэх.

****Хариуцлагын хязгаар- Давхар даатгагчтай stop loss, excess of loss  нөхцөлөөр давхар даатгалын гэрээг хийсэн нөхцөлд даатгагч, давхар даатгагчийн хариуцлагын дээд хязгаарын хэмжээг бичих

 

 

ТАЙЛАН ГАРГАСАН: .......................................          ............................................         .............................................

(албан тушаал)                  (гарын үсэг)                                         (овог нэр)

тамга тэмдэг

 

ТАЙЛАН ГАРГАСАН ХУГАЦАА:             20...оны...сарын... өдөр   

“Даатгагчийн давхар даатгалын төлөвлөгөөнд

 

тавигдах шаардлага”-ын 2 дугаар хавсралт

 

 

 

МАЯГТ СЗХ04154.Гэрээт давхар даатгалын гэрээний мэдээлэл

Даатгагчийн нэр.............................................

 

  20...оны ... сарын ...-ны өдөр

 

Огноо

Даатгалын бүтээгдэхүүн

Нийт хураамж

Давхар даатгалын хураамжийн төлөх нөхцөл

Даатгалын хураамжийн дүн

Давхар даатгагч компанийн нэр

Даатгалын зуучлагчаар дамжсан эсэх*

Даатгалын шимтгэлийн нөхцөл**

Даатгалын нөхцөл***

Эрсдэл хариуцах хувь****

Хариуцлагын хэмжээ*****

Нөхөн төлбөрийн дүн

Давхар даатгалд ногдох нөөц сангийн хэмжээ

Нийт хураамж

Давхар даатгалын хураамж

Шууд

Дотоодын зуучлагч

Гадаадын зуучлагч

/Sliding scale/

/Loss corridors/

/Profit commission/

/pro-rata/

/non-proportional/

Даатгагч

Давхар даатгагч

 Даатгагч хариуцах дээд хэмжээ

Давхар даатгагч хариуцах дээд хэмжээ

Нийт нөхөн төлбөр

 Давхар даатгагчаас төлсөн нөхөн төлбөр

Нэг удаа төлөх

Тухай бүр төлөх

quota share

surplus share

Stop loss

Excess of loss

catastropic loss

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийт дүн******

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

* Даатгалын зуучлагчаар дамжсан эсэх- даатгалын зуучлагчаар дамжуулсан тохиолдод зуучлагч компанийн нэрийг бичих;  Даатгагч давхар даатгагчтай шууд гэрээ байгуулсан тохиолдолд багана 9 ("шууд")-г сонгох þ

** Даатгалын шимтгэлийн нөхцөл- Хэрэв даатгагч шууд давхар даатгалын компанитай гэрээ байгуулсан тохиолдолд тохирох баганад нийт шимтгэлийн хэмжээг бичих

*** Давхар даатгалын нөхцөл- давхар даатгалын гэрээний нөхцөлийг сонгох þ

**** Эрсдэлийн хариуцах хувь- Давхар даатгалыг "quota share", "surplus share"  нөхцөлөөр хийсэн тохиолдолд  "эрсдэлийн хариуцах хувь" ( багана 20,21) -г харгалзан бөглөнө.

***** Хариуцлагын хэмжээ- Давхар даатгалыг "stop loss", "excess of loss"  нөхцөлөөр хийсэн тохиолдолд " хариуцлагын хэмжээ"(багана22,23)-г харгалзан бөглөнө.

****** Нийт дүн- тайлант хугацаа тус бүрийн нийт дүнг гаргана.