A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 4 дүгээр сарын 14-ний

өдрийн 4752 дугаарт бүртгэв. ЗХХАЭ-ийн 2020 оны 12 дугаарт нийтлэгдсэн.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 16

Улаанбаатар хот

ДОТООДЫН ХЭРЭГЛЭЭНИЙ ШУУДАНГИЙН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, Шуудангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Дотоодын хэрэглээний шуудангийн журам"-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

ХОРООНЫ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ