A

A

A

Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар А/301, А/265

Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Рашааныг зохистой ашиглах, хамгаалах журам"-ыг нэгдүгээр, "Рашааны ордын паспорт"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт, аймаг, нийслэлийн Байгаль орчны алба, Сав газрын захиргаадад даалгасугай.

3. Журмын хэрэгжилтэнд бодлого, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар /Ш.Мягмар/, Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газар /Т.Энхзаяа/-т тус тус үүрэг болгосугай.

4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны А-79/99 дүгээр хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ