A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 190

Улаанбаатар хот

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2022 оны 321 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан хүчинтэй хугацаа нь дуусаагүй байгаа дипломат, албан гадаад паспортын ашиглалтад хяналт тавьж, шинэчлэн баталсан журамд нийцүүлэх арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 260 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Гадаад харилцааны сайд Д.ЦОГТБААТАР