A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- "Апбан журмаар хүнс баяжуулах үйл ажиллагаанд тавих хяналтын журам"
Бүлэг: 1979

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар А/79

Улаанбаатар хот

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Баяжуулсан хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Апбан журмаар хүнс баяжуулах үйл ажиллагаанд тавих хяналтын журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газар /Т.Балжинням/, Эрүүл мэнд боловсрол, соёлын хяналтын газар /С.Сүнчин/, аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт даалгасугай.

ДАРГА Н.ЦАГААНХҮҮ