A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМАГ

БАЯН-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 11/02

Хөхбүрд

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 9 дүгээр зүйлийн 9.1, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 11 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэр, эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан зурагласан газрын үнэлгээний бүсчлэл, төлбөрийн бүсийн хил заагийн зургийг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утгыг үнэлгээ, газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангилал бүрээр тооцож хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн, аж ахуй нэгж байгууллага, төрийн байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх газрын төлбөр ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Ж.Хатанбаатар/-т даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09/07 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Г. ОРХОНТУУЛ

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯН-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 06/03

Хөхбүрд

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн "Засгийн газрын тэмдэглэлийн биелэлтийн талаар" албан бичгийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зургаадугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуульд орсон өөрчлөлт, хууль зүйн яамны албан бичгийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 11/02 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Хүчингүй болсон тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авахыг Хурлын нарийн бичгийн дарга (М.Энхцэцэг)-т үүрэг болгосугай.

ДАРГА Б.ОТГОНБАЯР