- Нүүр
- Сайдын тушаал
- ТЕХНИКИЙН ШААРДЛАГА БАТЛАХ ТУХАЙ /Усан замын тээврийн хэрэгсэлд тавигдах/
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр
Дугаар А/179
Улаанбаатар хот
Техникийн шаардлага батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Усан замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Усан замын тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлагыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Артур/-т, Далайн захиргаа /С.Түвшитөр/-нд тус тус даалгасугай.
САЙД Л.ХАЛТАР
Текст томруулах
A
A
A