- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХУДАЛДАХ ТУХАЙ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХУДАЛДАХ ТУХАЙ
2005 оны 6 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 142
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3, 4 дэх заалт, 28 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн "Эрүүл мэндийн үйлчилгээний нэгдүгээр төв"-ийн байрыг түрээсээр эзэмшиж байгаа түрээсийн төлбөрийн зөрчилгүй хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад худалдан авахыг санал болгож татгалзсан нөхцөлд нийтийн дуудлага худалдаагаар худалдахыг Төрийн өмчийн хороо /З.ЭНХБОЛД/-нд зөвшөөрсүгэй
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A