A

A

A

Бүлэг: 1979

/Засаг даргын 2020 оны А/259 дүгээр захирамжаар хүчингүй болсон.

ГОВЬ СҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2004 оны 4 дугаар сарын 21-ний өдөр    

Чойр

Дугаар А/98

ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ТУХАЙ

Монгол Улсын авто замын тухай хуулийн 6-р зүйлийн 1-2, 21-1, “Журам батлах тухай” Авто замын газрын даргын 2003 оны 73 дугаар тушаалын 4-р хавсралтаар батлагдсан "Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах жишиг журам"-ыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг."ГСА"серитэй /Бүртгэл/ тээврийн хэрэгслээс авах авто зам ашигласны төлбөрийн хэмжээг нэгдүгээр хавсралтаар, "ГСА" серигүй тээврийн хэрэгслийг аймгийн нутаг дэвсгэрт орж ирэхэд авах нэг удаагийн төлбөрийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр.Энэхүү захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг Тээврийн албаны дарга П.АМАРМЭНД, Замын цагдаагийн алба АЛТАНСҮХ, хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын албаны дарга Д.АМАРСАЙХАН-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА Ж.БАЯНМӨНХ

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр

Дугаар А/259

Чойр

ЗАХИРАМЖ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны актын үндэслэл болж буй хууль, хуулийн заалт хүчингүй болсон тул аймгийн Засаг даргын 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн "Дуудлага худалдааны анхны үнэ тогтоох тухай" 53, 2004 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн "Зам ашигласны төлбөр авах тухай" А/98, 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн "Журамд өөрчлөлт оруулах тухай" А/93 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай.

2. Хүчингүй болсон захирамжуудыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу улсын нэгдсэн сангаас хасуулах арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга /Д.Магвансүрэн/-д үүрэг болгосугай.

ОРЛОГЧ ДАРГА Ш.БИЛЭГГҮМБЭРЭЛ