A

A

A

Бүлэг: 1979

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

Аймгийн Засаг даргын 2012 оны 04 сарын 23-ны өдрийн 199 дүгээр захирамжаар хүчингүйд тооцсон.

МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ АРЬС ШИР БУСАД БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ, БОРЛУУЛАХ ТУХАЙ

2004 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дархан

Дугаар 07

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 10 дугаар заалт, ариун цэврийн тухай хуулийн 15.2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. Дархан сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн өмчлөлийн байранд /хашаанд/ мал аж ахуйн гаралтай түүхий эд хүлээн авах, худалдан борлуулах, хадгалах, анхан шатны болоьсруулалт хийх үйл ажиллагаа эрхлэхийг *Тэргүүн шарга* ХХК-д зөвшөөрсүгэй.

Хоёр. Мал, амьтны гаралтай түүхий эд худалдан борлуулахад тавигдах шаардлага, түүнд хяналт тавихжурмыг хавсралтаар баталсугай.

Гурав. Журмыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчилж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг бүх сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Дөрөв. Зөвшөөрөлгүй газар, хотын гудамж талбай, хүнсний зах, айлын хашаа, ил задгай газарт түүхий эд хүлээн авч байгааг таслан зогсоох, аймаг, хотын дотор мах, түүхий эдийг ил задгайгаар тээвэрлэхгүй байх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг аймгийн мэргэжлийн хяналтын газар /Д.Банзрагч/, Цагдаагийн газар /н.Даваадорж/, Дархан сумын Засаг дарга /П.Юра/ нарт даалгасугай.

ЗАСАГ ДАРГА Д.ХАЯНХЯРВАА