A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2008 оны 3 дугаар

сарын 27-ны өдөр Дугаар А/150 Сайншанд

ЖУРАМ, ГЭРЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

1. Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх,булах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг үнэлэх, санхүүжүүлэх журмыг 1 дүгээр хавсралтаар, Сумын Засаг даргатай байгуулах гэрээний загварыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү захирамжийг орон нутагтаа мөрдлөг болгож ажиллахыг сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар /Т.Энхтүвшин/, Байгаль орчны алба /Д.Сүрэн/ нарт даалгасугай.

ЗАСАГ ДАРГА Ж.БАТСУУРЬ

/Дорноговь аймгийн засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/432 дугаар захирамжаар хүчингүй болсон/

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар А/432

Сайншанд сум

Захирамж хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 "а", 29.3, дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Ахуйн болон үйлдвэрлэлийн хаягдлын тухай хууль хүчингүй болсонтой холбогдуулан аймгийн Засаг даргын 2008 оны "Журам, гэрээний загвар батлах тухай" А/150 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2.Захирамийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, улсын нэгдсэн бүртгэлээс хасуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга /Д.Наран- отгон/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА Т.ЭНХТҮВШИН