Хэвлэх DOC Татаж авах
Засгийн газрын 1995 оны 127 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН БЭЛГЭ ТЭМДГИЙН ТОДОРХОЙЛОЛТ, БЭЛГЭ ТЭМДГИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Нэг.Бэлгэ тэмдгийн тодорхойлолт
Төрийн хамгаалалтын газрын бэлгэ тэмдэг нь түүний сүр хүч, цог хийморийн илэрхийлэл мөн.      Төрийн тусгай хамгаалалтын газрын бэлгэ тэмдэг нь бүхэлдээ алтан шар өнгөтэй байх бөгөөд түүний төв дунд төр, улсаа дээдлэн  хүндэтгэхийн бэлэгдэл Төрийн их  цагаан тугийг монгол үндэстний эрхэмлэдэг хадган цэнхэр дэвсгэр дээр дүрсэлсэн байна.   
Төрийн  их цагаан  тугийн  гурван талд төр, засгийн дээд байгууллага, хамгаалуулагчийн аюулгүй байдлыг сахин хамгаалах утгыг  илэрхийлж  хүчит их  гурван  алтан сум, бамбай дүрслэж "Төрийн тусгай хамгаалалт" гэсэн үгийг товойлгон бичнэ. 
Эртний монголчуудын сүр сүлд их цагаан туг, хүчит их алтан сум, бамбай  нь  эзэн  Чингисийн  өмөг түшиг хишигтэн цэргийн уламжлалыг хадгалсан түүхэн утга агуулгыг давхар илэрхийлнэ.
Бэлгэ тэмдгийг тойруулан ашид мөнх мандан бадрахын өлзийт бэлгэдэл дөрвөн зүг, найман зовхист цацрах нарыг дүрслэнэ.
 Хоёр.Хэрэглэх журам
а/Төрийн   тусгай   хамгаалалтын   газрын хаяганд;
б/төрийн  тусгай хамгаалалтын алба хаагчийн үнэмлэхэд;
в/төрийн  тусгай  хамгаалалтын  алба  хаагчийн  дүрэмт хувцасны зүүн ханцуйн дээд хэсэгт;
г/Төрийн  тусгай  хамгаалалтын  газрын  хүндэт дэвтэрт хэрэглэнэ;
д/шаардлагатай  бол  Төрийн тусгай хамгаалалтын газрын гадуур хамгаалалтын болон тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл,   албан  бичгийн дугтуй,  бэлэг  дурсгалын зүйлд хэрэглэж болно.
 
----OOO-----